Аяллын товч мэдээлэл

Та бидэнтэй хамт аялсанаар Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцах, Ноён хутагт Д.Данзанравжаагийн Говь нутагт байгуулсан олон Хүрээ хийдийн нэг Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдээс энерги авч хүслээ шивнэн залбирхаас гадна 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олдсон улаан шаварлаг цав Баян-заг, далай тэнгисийн ёроол байсан солонгорсон олон өнгө төрхтэй Цагаан суврага уул, Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, саарал Чоно мөн Хэрмийн бялзуухай, Идлэг шонхор, Цармын бүргэд, Ооч ёл, Алтайн хойлог гэх мэт араатан, жигүүртэний өлгий нутаг Говь гурван сайхан уулын үзэсгэлэнт Зүүн сайхан ууланд орших зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий алдарт “Ёлын ам”, мөн 165.0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй уул уурхай эрдэс баялгаар баялаг Монгол орны өмнөд хэсгийн томоохон аймгуудын нэг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хөгжил дэвшилттэй танилцах гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05.30 цагт байгууллагын байрны орчим цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө. 
  • 06:00 цагт Цагаан суврагийн  зүг аялалаа эхлүүлнэ.
  • 3-аас 4 цаг орчим яваад дуу, хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Мандалговь хот үдийн хоол, цайгаа иднэ.
  • Дараа нь Цагаан суврагийн зүг аялалаа үргэлжилүүлнэ.
  • Аяллын зам 3-4 цаг явж орой Цагаан суврагийн орчим ирж гэр буудалд хононо. 

    (өдөр, орой 2 хоолтой)

  • Өглөө 7 цагт цайгаа уугаад Цагаан Суврага орчимоор явган аялна.
  • Дараагийн үзэх газар Дэмчогийн хийдийн зүг аялалаа үргэлжилүүлнэ.
  • Аяллын замд Монголын уул уурхайн томоохон компаниуд болох “Таван толгой”, “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуун сухайт хилийн боомт руу нүүрс тээвэрлэж буй авто замаар аялаж Оюу толгойд ирж далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцна.
  • Дараа нь үдийн зоог бариад аялал үргэлжилнэ.
  • Баяжихын агуй орж хүслээ шивнэнэ.
  • Эхийн умайн агуйгаар мөлхөж гаран бие сэтгэлээ ариусгана.
  • Орой Дэмчогийн хийдийн орчим ирж гэр буудалд байрлан оройн хоолоо идээд амарна.

(өглөө, өдөр, орой 3 хоолтой)

  • 06:00 цагт өглөөний нар мандахыг харж бясалгал хийнэ. Ноён хутагтын домог, түүхийг сонсоно. Дэмчогийн хийдийг үзнэ.
  • Өдрийн хоолоо идээд Даланзадгад хотын зүг явж мөн нүүрс тээврийн замаар аялна.
  • Орой Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод ирж хотоор аялж нутгийн
    брэнд дэлгүүрээр зочлоно.
  • Зочид буудалд байрлан оройн зоог бариад амарна.

(өглөө, өдөр, орой 3 хоолтой)

  • Өглөө цайгаа буудалдаа уугна.
  • Говь гурван сайхан уулын зүг аялаж Зуун сайхан ууланд
    алдарт Ёлын амыг үзнэ. /4км явган аялна/
  • Дараа нь Баян-заг руу аялж замд өдрийн хоол иднэ
  • Хоолны дараа Баян-загыг үзээд УБ хот руу буцна.
  • Аяллын замд Мандалговь дайран оройн зоог бариад Улаанбаатар хотод ирж аялал дуусна.
  • /өглөө, өдөр, орой 3 хоолтой/

ДЭМЧОГИЙН ХИЙД – ЁЛЫН АМ

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

9 сарын 15-18нд

480.000₮

  • icon Аялагч 4 ба түүнээс дээш

Дэмчогийн хийд - Ёлын ам

Аяллын машин

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Гэр, зочид буудал
  • ТХГН-ийн хураамж
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/, Хорхог

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Улиралдаа тохирсон хувцас.
  • Мишок, Цагаан хэрэглэл
  • Борооны цув
  • Гар чийдэн, Аяны сандал, Аяга, Халбага
  • Нар, салхи, ялаа, шумуулны тос
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аяллууд