ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ФЕСТИВАЛУУДЫН АЯЛАЛ-2021

Та бидэнтэй хамт аялсанаар Говь, Хангайн байгалийн сайханд голын боргио, шувуудийн ганганаа, аниргүйг сонсож тархи оюунаа амраахаас гадна Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам, Дэлхийн соёлын өв Орхоны Хөндийд зохиогдох Монгол улсын нэгэн бренд Элгий урлалын фестивал, Улаанцутгалангийн Сарлагийн фестивал, Хүйсийн найман нуурын байгалийн үзэсгэлэн, Орхоны хөндийн түүх, дурсгал, нүүдэлчин соёл гэх мэт бүгдийг нэг дор үзэх гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Аялал: 07-р сарын 16-25нд бид танд тав тухтай жийп машин, тохилго зочид буудал, жуулчны баазад болон амт, чанартай шинэ органик хоол цайгаар үйлчлэх болно.

Аяллыг ерөнхий зохион байгуулагч: ӨВ, аймгийн АЖХолбоо

Хамтран зохион байгуулагч: Сиел Вояж ХХК

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05:30 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музейн ууднд цуглана.
  • Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
  • 06:00 цагт Өвөрхангай аймаг Арвайхээр хотын  зүг аялалаа эхлүүлнэ.
  • Аяллын замд Говь, Хангай хосолсон үзэсгэлэнт “Элсэн Тасархай”-д түр саатан өдрийн хоол иднэ.
  • Аялал цааш үргэлжилж Ширээт цагаан нуур, Монгол орны төв хүйс цэг, Өндөр гэгээний Өвгөн суварга, Сангийн далай нуурыг үзнэ.
  • Орой Арвайхээр хотод ирж зочид буудалд байрлан оройн зоог бариад амарна. Энэ өдөр 510 км орчим аялна. 

/өдөр, орой 2 хоолтой/

  • Энэ өдөр баяр наадмийн арга хэмжээг бүтэн үзнэ.
  • Оройн хоолны дараа Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгээр аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Наадмийн хөтөлбөр тун удахгүй…

  • Өглөө эртлэн босч  дараагийн үзэх газар ӨВ, аймгийн говийн сумдууд руу аялалаа үргэлжилүүлнэ. Үүнд:
  • Мазар хотын туурь
  • Өөш Шахлага хайрхан
  • Сэрвэн хайрханы Агуйг үзнэ
  • Энэ өдөр 240км аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өөш,Шахлаг уул нь өвөрмөц тогтоцтой палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн яс маш их олддог мөн Илжигэн чихт хааны хэрэм гэх дурсгал нь сумын төвөөс зүүн тийш 50 км-т Өөш шахлаг, Мээм толгойн хооронд Шар хөвийн хоолой гэх газар хойноос ургаш үргэлжилнэ. Энд цайзын бэхлэлт болгон  босгосон 10 гаруй км урт шавар чулуун хэрэмний үлдэгдэл бий. Хэрмийг Өөш шахлагаас эхлээд нимгэн хавтгай биш хар хүрмэн чулуугаар барьсан барилга архитектурын дурсгалд ангилагддаг. Өөш, Сэрвэн ууланд Монгол улсын улаан номонд орсон Аргаль-60 орчим, Янгир 50 орчим   Хар сүүлтий зээр 130 орчим Мануул, Үнэг, Хярс, дорго зэрэг ан амьтад  дэлхийд ховордсон амьтад бий.
Өөш уул нь унаган үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн үйлчлэл зохицолдоо бүрдсэн Наран сарангийн  рашаантай. Мөн зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи булагтай учраас

  • Өглөө цайны дараа Таацын цагаан нуурын зүг аялал үргэлжилнэ.
  • Аяллын замд “Тэвш” Хүрэл зэвсэг-ийн үеийн бичигт хад, Арц богд, Зүүн богд уулын бэлээр аялна. 
  • ӨВ, аймгийн Баруунбаян улаан сум Таацын цагаан нуурын орчим ирж өдрийн хоолоо иднэ.
  • Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл: “Хөгшин тээлийн балгас”
  • Аялал цааш үргэлжилж Хайрхандулаан сумын нутаг  Шаргын тасархай хэмээх чулуун уул бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сайхан газар ирж Шаамын рашаан орчим гэрт хононо. Энэ өдөр 280км аялна.

/Өглөө өдөр орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа Хүйсийн 8 нуурын зүг аялал үргэлжилнэ.
  • Аяллын замд “Морины Их шүтээн”,
  • Түрэгийн үеийн хүн чулуун дурсгал “Майнтийн хөшөөг”,
  • Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоод “Найман Нуур” Эко баазад байрлан оройн зоог бариад гэрт хононо. Энэ өдөр 260 км аялна. 

/өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

  • Өглөө цайны дараа аялал эхэлж  д.т.д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээт-ийн давааг давж “Хүйсийн Найман нуур”- ын эхний нуур үзэсгэлэн төгс тогтоцтой “Ширээт Нуур”-ыг үзнэ. 
  • Аялал цааш явган үргэлжилж “Түшээ”-гийн даваан дээр гарч “Мухар” нуурын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан зураг, видео бичлэг хийнэ.
  • Нуурын эрэг дээр жуулчны баазад зочилж үдийн зоог барина 
  • Дараа нь Уянга суманд ирж Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд, Чингис хааны Алтан ургийн үр удам сайн ноён хан Т. Намнансүрэнгийн музей үзнэ.
  • Аялал цааш үргэлжилж Хужирт сумын нутагт ирж жуулчны баазад байрлан оройн зоог бариад амарна. Энэ өдөр 160км орчим аялна. /өглөө, өдөр, орой 3 хоолтой/ 

“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

  • Энэ өдөр Эсгий урлалын фестивал арга хэмжээг үзнэ. арга хэмжээний үеэр
  • Эсгий хийх ёслолын ерөөл, магтаал,
  • Хонь хяргах, Ноос савах, савсан ноосоо алгадах, услах, хуйлах, мялаа
  • Мориор татах
  • Эсгий ширмэл хийх, Утас ээрэх,  Эсгийгээр биет амьтан хийх
  • Ширмэл хийх /утас ээрч зээг алгадах /гэрийн бүслүүр, чагтага, малын уяа хийх
  • Хавтгай ханын чимэглэл хийх
  • Малгай, цүнх хийх, Бойтог, шаахай хийх
  • Жижиг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх
  • Цамц, хүрэм хийх, Ороолт, алчуур хийх
  • Эсгийгээр хавтгай уран зураг хийх аргачлал гэх мэт үзүүлбэр үзнэ.
  • Арга хэмжээний үеэр эсгий эдлэл, суран эдлэл, уламлалт модон эдлэл, цагаан идээний  үзэсгэлэн худалдааг үзэх боломжтой. 
  • Дараа нь аялал үргэлжилж Сарлагийн фестивал болох газар Орхоны хүрхрээ Улаанцутгалан хүрч жуулчны баазад хононо.  /өглөө өдөр орой 3 хоолтой/
  • Энэ өдөр “Сарлагийн фестивал” арга хэмжээг үзнэ,
  • Арга хэмжээний үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой.
  • Энэ өдөр агра хэмжээн дээр бүтэн байх ба өглөө, өдөр, орой 3 хоолтой

Сарлагийн наамад нь Сарлаг үхрийг өсгөн хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох,  эдэлж хэрэглэж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах мөн  залуу хойч үедээ өвлүүлэх,  таниулах  зорилгоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгууд жил бүрийн  7,8 сард “Сарлагийн фестивал” арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Өвөрхангай аймаг Бат-өзлий сумын нутагт “Улаанцутгалан”-гийн ойролцоо “Өндөр Хясаа” гэдэг газар 7-р сарын 23нд зохион байгуулах бөгөөд Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

  • Өглөө цайны дараа Төвхөн хийдийн зүг аялал үргэлжилнэ.
  • Аяллын замд Орхоны хөндийн байгалийн сайхнаар аялна.
  • Уулын бэлд өдрийн хоолоо хээр идээд хийд рүү явган аялж хийдээ үзнэ.
  • Аялал цааш үргэлжилж Хархорин сум хүрч жуулчны баазад хононо. Энэ өдөр 160км аялна. 

/өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа Эрдэнэ-зуу, Хархорум музейг үзнэ.
  • Дараа нь УБ хотруу буцна замын хоолны газар өдрийн хоолоо идээд орой Улаанбаатар хотод ирж аялал дуусна. Энэ өдөр 350 км аялна.

/өглөө, өдөр 2 хоолтой/

Өвөрхангай Аймгийн Фестивалуудын Аялал.

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

7 сарын 16-25нд
ӨВ, аймгийн 90 жил, Сарлагийн фестивал

1750.000₮

  • icon Аялагч 4 ба түүнээс дээш

Өвөрхангай Аймгийн Фестивалуудын Аялал.

Түнш зохион байгуулагчид

Зочид буудал

Жуулчны бааз

Орон нутгийн хөтөч

Tээврийн хэрэгсэл

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Зочид буудал, Жуулчны бааз
  • ТХГН-ийн хураамж
  • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/, Хорхог

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Мишок, цагаан хэрэглэл
  • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
  • Борооны цув, усны гутал
  • Камер , Зургийн аппарат, гар чийдэн
  • Нар, салхи, ялаа, шумуулны тос
  • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аялалууд