Та бидэнтэй хамт аялсанаар “Хүйсийн Найман Нуур”-ын намар, өвөл цагийн байгалийн сайханд аниргүйг сонсож тархи оюунаа амраахаас гадна “Улаанцутгалан”-гийн мөсөнд авирах эвент тэмцээнийг үзэх, оролцох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, ус ихтэй тул машин явах боломжгүй зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05:30 цагт цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
  • 06:00 цагт Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нуурын зүг аялалаа эхлүүлнэ.
  • Аяллын замд Арвайхээрын төвд өдрийн хоол иднэ.
  • Аялал цааш үргэлжилж “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор, Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоод “Найман Нуур” Эко баазад байрлан оройн зоог барьж гэрт хононо. Энэ өдөр 560 км явна. 

/өдөр, орой 2 хоолтой/

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

  • Өглөө цайны дараа морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлаганд ачаа тээшээ ачаад “Ширээт Нуур“-ын зүг хөдөлнө.
  • Аялал д.т.д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээт-ийн давааг давж “Хүйсийн Найман нуур”- ын эхний нуур “Ширээт Нуур”-ын эрэг дээр өдрийн хоолоо иднэ.
  • Аялал цааш үргэлжилж “Түшээ”-гийн даваан дээр гарч үзэсгэлэнт “Мухар” нуурын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан зураг, видео бичлэг хийнэ.
  • Дараа нь Ширээт, Халиут нууруудыг дайран Бугат нуурын байгалийн сайханаар аялаж “Хүйсийн 8 нуур”- ын урд талаасаа 3-р нуур “Бугат нуур”-ын орчим малчин айлд ирж оройн зоог барьж гэрт хононо. Энэ өдөр морьтой явган хослон 20 км 5-6 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа аялал эхлнэ.“Хүйсийн Найман нуур”-ын хөндийгөөр аялаж “Улаанцутгалан“-гийн зүг хөдөлнө.
  • Аяллын замд  Хаяа, Шана, Дөрөө, Баян Хүйс нууруудыг үзээд “Тооройт”  хэмээх сүрлэг сайхан хайрханы бэлд  малчин айлд зочлон үдийн хоолоо иднэ.
  • “Хүйсийн Найман нуур”-ын хөндийг дуусгаад “Бодон” хайрханаар давж “Бөөрөг”-ийн эхэнд аяллын багийнхан машинтайгаа уулзах ба Морь, Сарлаг, Хөтөч нар эндээс буцна.
  • Аялал цааш машинаар  үргэлжилж Улаанцутгалан хүрч  “Улаан ам”-ны бригадын “Орхон” сургуульд ирж дотуур байранд байрлан оройн зоог бариад амарна.
    Энэ өдөр морьтой явган, машин хослон 55 км 5-6 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа аялал эхлнэ.
  • “Улаанцутгалан”-гийн Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээг үзнэ.
  • Улаанцутгалан орчмоор аялаж үдийн зоог барьсаны дараа мөсөнд авиралтанд сонирхогчдийн тэмцээнд оролцоно.
  • Өвлийн орхон голын Орхоны хүрхрээг үзээд байрандаа ирж амарна.

    (өглөө, өдөр, орой 3 хоолтой)

  • Өглөө цайны дараа аялал эхлнэ.
  • “Улаанцутгалан“-гийн Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний финалын шатыг үзнэ.
  • Шагнал гардуулах арга хэмжээ дуусмагц Улаанбаатар хот руу хөдөлнө.
  • Аялал Бат-өлзий сум,  Тэмээн чулуут, Үүртийн тохой Хужирт сум дайран Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр саатан  оройн зоог барина.
  • Аялал цааш явж үдшийн 22:00 цагийн үед Улаанбаатар хот ирж аялал дуусна.
  • Энэ өдөр машинаар 550 км 8-9 цаг аялна.

/Өглөө, өдөр2 хоолтой/

Ice Festival & Найман Нуур

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

12 сард
Ice Festival & Найман Нуур

490.000₮

  • icon Аялагч 6 ба түүнээс дээш

Ice Festival & Найман Нуур

Түнш зохион байгуулагчид

Зочид буудал

Жуулчны бааз

Орон нутгийн хөтөч

Tээврийн хэрэгсэл

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Гэр болон дотуур байр
  • Морь, сарлагийн хөтөч нар
  • Морьд болон ачааны сарлаг
  • ТХГН-ийн хураамж
  • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/, Хорхог

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Өвлийн дээл, малгай байвал тохиромжтой
  • Мишок, цагаан хэрэглэл
  • Морь унахад өмсөх түрий (эсвэл түрийтэй гутал
  • Давхар ноос, ноолууран өмд, цамц.
  • Дулаан бээлий
  • Камер , Зургийн аппарат, гар чийдэн
  • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аялалууд