НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШГЭЛСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ хөгжүүлэх зорилгоор “Хүйсийн Найман Нуур”-ын байгалийн сайхан нутгаар аялах маршрутыг дотоод, гадаадын аялал жуулчлалын тур оператор  компаниудад танилцуулах, үйлчилгээний үнэ, тарифын хөнгөлөлттэй судалгааны аяллыг жил бүрийн намар 9 сард зохион байгуулдага уламжлалтай. Тэгвэл  энэ жилийн “Хүйсийн Найман Нуур”-ын маршрут танилцуулах аялал маань 9-р сарын 10-13нд зохион байгуулагдахаар тов гараад байна.

Аялал жуулчлалын салбарт ажиллаж, бизнес эрхлэж буй хувь хүн албан байгууллага та бүхнийг бидэнтэй хамт аялж “Хүйсийн Найман нуур”-ын бүс нутаг орчмоор байрлалтай АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ эрхэлдэг зочид буудал, жуулчны бааз, гэр буудал, гэст-хаус, малчин айлуудын дохижилт үйлчилгээтэй танилцах, судлах, цаашлаад холбоо тогтоон хамтарч ажиллах гайхамшигтай сайхан аялалд урьж байна.

Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур байдаг.

“Хүйсийн Найман Нуур”  орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авч  Орхоны хөндийн Байгалийн Цогцолборт Газарт  харъяалагддаг  бөгөөд  Монгол оронд онгон,  дагшин байгалаараа байгаа цөөхөн газруудын нэг юм.

“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, ус ихтэй тул машин явхад хүндрэлтэй, боломжгүй зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

Аялал: 2022 оны 09-р сарын 10-13нд 2 өдөр машин, 2 өдөр морьтой аялна.

Аяллын хөтөлбөр

Өглөө 06.00 цагт Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ын зүг хөдлөнө. Аяллын Замд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод үдийн зоог барихын зэрэгцээ аймгийн төвд байрлалтай зочид буудлуудын тохижилт үйлчилгээтэй танилцаад Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор , Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоод “Шуранга”-ийн голын эхэнд “Найман Нуур” Эко баазад байрлан оройн зоог барьж гэрт хононо. Энэ өдөр 550 км 8,9 цаг аялна. 

(Оройн хоолтой) Өдрийн хоолийг аялагчид өөрсдөө төлнө. -50%

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

Өглөө цайны дараа “Шуранга”-ийн голын эх орчимоор байрлалтай АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ эрхэлдэг малчин айл, гэст-хаусуудын тохижилт үйлчилгээтэй танилцаад дараа нь морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлаганд ачаа тээшээ ачаад “Ширээт нуур“-ын зүг хөдөлнө. Аяллын замд “Хүйсийн 8 нуур”- ын эхний нуур “Ширээт нуур” үзэсгэлэн төгс харагдах “Ширээт”-ийн даваан дээр үдийн зоог бариад аялал цааш явж  Ширээт нуурын байгалийн сайханаар аялсаар  “Түшээ”-гийн даваан даар гарч “Мухар нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийгээд “Хүйсийн 8 нуур”- ын эхний нуур “Ширээт нуур”-ын хойд эрэг нуурын аралд хүрч майханд хононо. Энэ өдөр мориор 15 км 5-6 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа аялал эхлэж “Хүйсийн Найман нуур”-ын хөндийгөөр аялж Халиут, Бугат, Хаяа, Шанаа хэмээх  нууруудыг үзээд малчин айлд зочлон үдийн зоог барихын зэрэгцээ “Хүйс нуур” орчмоор байрлалтай АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ эрхэлдэг малчин айлуудын тохижилт үйлчилгээтэй танилцаад Дөрөө, Баян-уул  Хүйс нуурыг үзээд  “Хүйсийн найман нуур”-ын хөндийг дуусгаад байгалийн сайхнаар аялсаар орой Бөөрөг-ийн хөндийд малын айлд ирж оройн зоог бариад гэрт болон майханд хононо. Энэ өдөр мориор 25км. нийт 5-6 цаг аялна. /Оройн хоолны өмнө Бөөрөг орчимд байрлалтай АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ эрхэлдэг малчин айлуудын тохижилт үйлчилгээтэй танилцана /

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа  09:00 цагийн үед аялал эхэлж “Улаан Цутгалан”, “Орхоны Хүрхрээ” орчимд аялал жуулчлалын бизнес, үйлчилгээ эрхэлдэг малчин айл, гэст-хаус, жуулчны баазуудын тохижилт үйлчилгээтэй танилцаад үдийн зоог бариад Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Аяллын замд Үүртийн тохой, Хангай Говийн хослол Элсэн Тасархай дайран аялсаар орой 20:00 цагийн үед Улаанбаатар хот ирж аялал дуусна. Энэ өдөр машинаар 520 км 8-9 цаг аялна.

(өглөө, өдөр 2 хоол) оройн хоолийг аялагчид өөрсдөө төлнө

Найман Нуурын Морин Аялал-VIII

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

09 сарын 10-13нд
Хүйсийн Найман Нуурын маршрут танилцуулах аялал

580.000₮ (-20%)

  • icon Аялагч 10 ба түүнээс дээш

    Аяллын үнэд багтсан зүйлс

    • Аяллын хөтөч
    • Аяллын замд тохирсон авто машин
    • Жолооч, Шатахуун
    • Гэр
    • Морь, сарлагийн хөтөч нар
    • Морьд болон ачааны сарлаг
    • ТХГН-ийн хураамж
    • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл
    • Аяллын хүнс /өдрүүдийн 2-3 хоол/

    Аялалд авч ирэх зүйлүүд

    • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
    • Майхан, мишок, матрас, цагаан хэрэглэл
    • Морь унахад өмсөх түрий (эсвэл түрийтэй гутал
    • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
    • Борооны цув, усны гутал, бээлий
    • Аяны сандал, гар чийдэн, /Хоол, цайны аяга, халбага/
    • Нар, салхи, ялаа, шумуулны тос
    • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
    • Байгууллагын танилцуулга болон нэрийн хуудас
    • Хувийн хэрэглээний зүйлс, эмийн сан гэх мэт…

    Анхааруулга

    • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
    • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

    Урд жилүүдэд зохион байгуулсан аяллуудын бичлэг

    Төстэй аялалууд