Та бидэнтэй хамт аялсанаар “Хүйсийн Найман Нуур”-ын байгалийн сайханд голын боргио, шувуудийн ганганаа, аниргүйг сонсож тархи оюунаа амрааж Орхоны хөндийн түүх дурсгал, нүүдэлчин соёлыг нэг дор үзэхээс гадна  “Улаанцутгалан”-гийн ойролцоо болох сарлагийн баярыг үзэх, оролцох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, ус ихтэй тул машин явах боломжгүй зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

Аялал: 07-р сарын 20-24нд бид танд тав тухтай машин, тохилго жуулчны бааз, амт, чанартай шинэ органик хоол цайгаар үйлчлэх болно.

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05:30 цагт болзсон газраа цуглана
  • Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
  • 06:00 цагт Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нуурын зүг аялалаа эхлүүлнэ.
  • Аяллын замд Арвайхээрын төвд өдрийн хоол иднэ.
  • Аялал цааш үргэлжилж “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор, Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоод “Найман Нуур” Эко баазад байрлан оройн зоог барьж гэрт хононо. Энэ өдөр 560 км явна. 

/өдөр, орой 2 хоолтой/

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

  • Өглөө цайны дараа морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлаганд ачаа тээшээ ачаад “Ширээт Нуур“-ын зүг хөдөлнө.
  • Аялал д.т.д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээт-ийн давааг давж “Хүйсийн Найман нуур”- ын эхний нуур “Ширээт Нуур”-ын эрэг дээр өдрийн хоолоо иднэ.
  • Аялал цааш үргэлжилж “Түшээ”-гийн даваан дээр гарч үзэсгэлэнт “Мухар” нуурын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан зураг, видео бичлэг хийнэ.
  • Дараа нь уулын бэл рүү бууж “Ширээт Нуур”-ын хойд эрэгт майханд хононо. Энэ өдөр мориор 15км 4-5 цаг аялна. 

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа аялал эхлэж “Цагаан азарга“-ын зүг хөдөлнө.
  • Аяллын замд Халиут, Бугат, Хаяа, Шана нууруудыг үзээд “Хүйс нуур“-ын эрэг дээр малчин айлд зочлон үдийн хоолоо иднэ.
  • Хүйс, Дөрөө, Баян нууруудыг үзээд үзэсгэлэнт “Хөх” давааны хавцалаар аялаж орой “Цагаан азарга”-ын байгалийн сайханд ирж майханд хононо. Энэ өдөр 30км 5-6 цаг аялна. 

Энд аяллын багийнхан машинтайгаа уулзах ба Морь, Сарлаг, Хөтөч нар эндээс буцна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа аялал цааш машинаар үргэлжлэнэ.
  • Орхоны хөндийд ирж Сарлагийн баяр үзнэ.
  • Дараа нь Орхоны хүрхрээ болон Улаанцутгалангийн орчис ирж жуулчны баазад байрлан оройн зоог бариад амарна.  Энэ өдөр 30 км аялна.  /Өглөө өдөр орой 3 хоолтой/
  • Өглөө цайны дараа үдээс өмнө Улаанцутгаланг үзээд үдийн хоолоо иднэ.
  • Дараа нь Орхоны хөндий, Түрэгийн хаант улсын үеийн дурсгал “Тэмээн чулуут”
  • “Үүртийн тохой”, Элсэн Тасархай гэх мэт үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхон аяласаар орой Улаанбаатар хотод ирсэнээр аялал дуусна. Энэ өдөр нийт 500 км явна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Найман нуур - Сарлагийн баярын аялал

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

7 сарын 20-24нд
Сарлагийн баяр 07/23нд

590.000₮

  • icon Аялагч 6 ба түүнээс дээш

Найман нуур - Сарлагийн баярын аялал

Түнш зохион байгуулагчид

Зочид буудал

Жуулчны бааз

Орон нутгийн хөтөч

Tээврийн хэрэгсэл

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Эко бааз
  • Майхан, матрас / гудас /
  • Морь, сарлагийн хөтөч нар
  • Морьд болон ачааны сарлаг
  • ТХГН-ийн хураамж
  • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/, Хорхог

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Майхан, мишок, цагаан хэрэглэл
  • Морь унахад өмсөх түрий (эсвэл түрийтэй гутал
  • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
  • Борооны цув, Бээлий
  • Камер , Зургийн аппарат, гар чийдэн
  • Нар, салхи, ялаа, шумуулны тос
  • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аялалууд