Аяллын товч мэдээлэл

Энэ аялал таныг Монгол орны Говь нутгийн гайхамшиг болох Цагаан суварга, Бага газрын чулуу хэмээх өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд руу хөтөлнө.

Цагаан суварга нь Улаанбаатар хотоос 440км зайд байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг ханан эрэг мөргөцөг юм. Цагаан Суваргын эгц цавчим
мөргөцгийн өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг билээ.

Бага газрын чулуу нь Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд оршдог. Энэ нь урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал гэж бий. Энд эртний 200 гаруй булш хиргисүүр, сонин содон хэлбэртэй хадан цохионууд элбэг.

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05.30 цагт байгууллагын байрны орчим цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө. 
  • 06:00 цагт Цагаан суврагийн  зүг аялалаа эхлүүлнэ.
  • 3-аас 4 цаг орчим яваад дуу, хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Мандалговь хотод үдийн хоол, цайгаа иднэ.
  • Дараа нь Цагаан суврагийн зүг аялалаа үргэлжилүүлнэ.
  • Аяллын зам 3-4 цаг явж орой Цагаан суврагийн орчим ирж гэр буудалд хононо. 

    (өдөр, орой 2 хоолтой)

  • Өглөө нар мандахтай уралдаж, Цагаан суврага дээр тусах нарны туяан доор зургаа татуулна.
  • Өглөөний цайны дараа Цагаан суврага орчимоор явган аялна.
  • Өдрийн хоолны дараа Бага газрын зүг аялна.
  • Бага газрын хийдийн турь, хээрийн амьтад мэт сонин содон хэлбэртэй  боржин чулуун уулс зэрэгийг үзээд Улаанбаатар хотруу буцна.
  • Энэ өдөр туулах зам 500 км. 

(өглөө, өдөр 2 хоолтой) оройн хоолийг аялагчид өөрсдөө.

Цагаан суврага - Бага газрын чулуу

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

9 сарын 17-18нд

180.000₮

  • icon Аялагч 4 ба түүнээс дээш

9 сарын 24-25нд

180.000₮

  • icon Аялагч 4 ба түүнээс дээш

Цагаан суврага - Бага газрын чулуу

Аяллын машин

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Гэр
  • ТХГН-ийн хураамж
  • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл /Аяга, халбага/
  • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Улиралдаа тохирсон хувцас.
  • Мишок, Цагаан хэрэглэл
  • Борооны цув
  • Аяны сандал, гар чийдэн
  • Нар, салхи, ялаа, шумуулны тос
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аяллууд