Товч танилцуулга

Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг “пүрэв” заасан гэлцдэг.

Өөр нэгэн хууч ярианд, Ноён хутагт Данзанравжаа 1828 онд Гурван баяны булгийн дэргэд шавь нарынхаа хамтаар “Чү мэг жарз”хэмээх рашаан булаг тахих зан үйл хийж байхад нь бүдүүн бор эрээн могой гулгаж ирснийг хараад “Галбын уулын лус намайг залахаар морилж ирсэн” байна хэмээн бэлгэшээжээ. Хутагт зан үйлээ хийж дууссаны дараа тэрхүү могойг шавь Чоймболоор Ханбогд ууланд буцаан тавиулахаар илгээхдээ “Галба орчмын газар орныг сайн ажиглаад дүрслээд ирээрэй” хэмээн захижээ. Шавь нар ньнөгөө бор эрээн бүдүүн могойг Ханбогд ууланд хүргээд газар орны зургийг дүрслэн зурахдаа нэгэн содон хэлбэрийн цохио хадыг үзсэнээ дуурайж зураад очсон гэдэг. Хутагт анхааралтай үзээд “Би Галбын уулсыг зорих хэрэгтэй юм байна” гэснээр удалгүй Ханбогд уулнаа очжээ.

Дэлгэрэнгүй…