“НАЙМАН НУУР” ЭКО ГЭР БААЗ & АЯЛАЛ

“НАЙМАН НУУР” ЭКО БААЗЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА-2021 ОН

Манай эко гэр бааз нь Улаанбаатар хотоос 555 км Монгол орны төв хэсэг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг үзэсгэлэнт “Хүйсийн Найман Нуур”-ын ойролцоо “Шуранг”-ийн голын эрэг дээр байрладаг.

Манай орчноос нүүдлийн соёл, уламжлалт зан үйлийг мэдрэхээс гадна, тохилог гэр, тав тухтай ор, амт чанартай хоол, цайны үйлчилгээ авах болно. Мөн орон нутгийн хөтөч, хээрийн аяллын тогоочтой, Морь, Сарлаганд тээшээ ачаад 3-7 хоногийн аяллыг байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Хүйсийн Найман нуур”-ын бүс нутагт зохион байгуулдаг онцлогтой.

Эко бааз нь гадаад, дотоодын тур оператор компанитай хамтарч Ази болон Европ-оос жуулчид хүлээн авч “Хүйсийн Найман нуур”-ын байгалийн сайхнаар морь сарлагтай аяллыг зохион байгуулдаг бөгөөд дээрхи байгууллагуудын манайд ирүүлэх жуулчидын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Байршил

“Найман нуур”-ын аяллын маршрут

АЯЛАЛД ХЭРЭГЛЭДЭГ МАТЕРИАЛ:

  • 4-өөс 5 ортой 12 гэр
  • 50-60 хүн нэгэн зэрэг хооллох гэр ресторан
  • 60 гаран эмээлтэй морь
  • 40 гаран сарлаг янгирцагтай мөн богцтой
  • 20 орчим майхан, матрас
  • Тус бүс нутгийн 46 малчин айлтай хамтарч ажилладаг
  • 200 хүнд нэгэн зэрэг хүрэлцэхүйц хээрийн гал тогоо

Тиймээс бид 200 орчим жуулчидад нэгэн зэрэг Морь, Сарлагаар аялуулж үйлчлэх бүрэн боломжтой.

ВИДЕО

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ТАРИФ-2021 ОН

Нэрс

Гадаадын жуулчин

Орчуулагч/жолооч

Дотоодын аялагч

Гэр нэг шөнө

50.000₮

30.000₮

100.000₮

Өглөөний цай

25.000₮

18.000₮

10.000₮

Өдрийн хоол

35.000₮

25.000₮

15.000₮

Оройн хоол

35.000₮

25.000₮

15.000₮

Бүгд

145.000₮

98.000₮

3 хоол: 40.000₮

Өглөөний цай

Дараах аяллууд Эко баазаар дамжин “Найман нуур”-ын байгалийн сайхнаар аялах болно