Манай аяллын маршрутад багтсан байгалийн үзэсгэлэнтэй, түүх, дурсгалын газрууд

blank

Морины их Шүтээн

Товч танилцуулга

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.

Дэлэгрэнгүй…

blank
blank

Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд

Товч танилцуулга

Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг “пүрэв” заасан гэлцдэг.

Өөр нэгэн хууч ярианд, Ноён хутагт Данзанравжаа 1828 онд Гурван баяны булгийн дэргэд шавь нарынхаа хамтаар “Чү мэг жарз”хэмээх рашаан булаг тахих зан үйл хийж байхад нь бүдүүн бор эрээн могой гулгаж ирснийг хараад “Галбын уулын лус намайг залахаар морилж ирсэн” байна хэмээн бэлгэшээжээ. Хутагт зан үйлээ хийж дууссаны дараа тэрхүү могойг шавь Чоймболоор Ханбогд ууланд буцаан тавиулахаар илгээхдээ “Галба орчмын газар орныг сайн ажиглаад дүрслээд ирээрэй” хэмээн захижээ. Шавь нар ньнөгөө бор эрээн бүдүүн могойг Ханбогд ууланд хүргээд газар орны зургийг дүрслэн зурахдаа нэгэн содон хэлбэрийн цохио хадыг үзсэнээ дуурайж зураад очсон гэдэг. Хутагт анхааралтай үзээд “Би Галбын уулсыг зорих хэрэгтэй юм байна” гэснээр удалгүй Ханбогд уулнаа очжээ.

Дэлгэрэнгүй…

blank
blank

Төвхөн хийд

Товч танилцуулга

Өвөрхангай Архангай аймгуудын нутгийн заагт хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна

Дэлгэрэнгүй…

blank
blank

Улаан-цутгалан

Товч танилцуулга

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр “Улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш “Улаан цутгалан” гэж нэрлэх болжээ.Тэгээд тэр хүүрнүүд нэг хөндийд очин цугларсан бөгөөд тэр газрыг хүүртийн хөндий гэх бөгөөд олон жилийн явцад үүртийн хөндий болжээ. 

     Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Улааны гол нь Гятрууны нуруунаас эх авч орхон голтой нийлэн Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ бий.

blank
blank

Тайхар чулуу

Товч танилцуулга

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 километрт Хойд Тамир голын захад байдаг. Тайхар чулууны өндөр нь 18 метр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэжээ.

Тайхар чулуунд Түрэг, Уйгар, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс байдаг боловч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байна. Бичээсийн 70 орчим нь Монгол үсгээр бичсэн байдаг ба XY-XYII зууны үеийн Монголын төрийн зүтгэлтэн Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт хунтайжийн нэрс уншигддаг байна. Мөн 1722  онд Дайчин улсын Энх-Амгалангийн ямар нэгэн бичиг зарлигийг Равдангаар хүргүүлсэн тухай бичээс бий. Тайхар чулуунд бичиг сийлж үлдээсэн хүн нэрээ бичдэг байсны дээр алдар цол, хэний харъяат болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ нь орчин үед хүртэл өвлөгдөж “ …МУИС-ийн тэр энэ анги ..” гэх мэтээр нэр хаягаа үлдээсээр л байгаа бөгөөд энэ нь урьд өмнөх цаг үед бичигдэн үлдсэн бичээсүүд бүдэгрэн алга болоход ихээхэн нөлөөлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй…

blank
blank

Шурангийн Улаан цохио

Товч танилцуулга

Шурангийн “Улаан Цохио” нь Өвөрхангай аймгийн уянга сумын нутагт Шурангийн хөндийд “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

blank
blank

Дарьганга нутаг

Товч танилцуулга:

Дарьганга  нутаг нь зүүн  Монголын  нэгэн ястан. Тэд  Сүхбаатар аймгийн  Дарь овоо болон Ганга нуур орчмын нутагт оршин суудгаас ийм нэртэй болж.
Манж Чин Улс  1697 онд Зүүнгарын Галдан хааны цэргийг ялж, Халхыг эзлэсний дараа Манжийн эзэн хаанд Монгол ноёдын барьсан мал сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан байгуулсан байна.
Олноо Өргөгдсөн Монгол улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ.

Дэлгэрэнгүй:

blank
blank

Уран тогоо уул

Товч танилцуулга

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. 

Дэлгэрэнгүй…

blank
blank

Цагаан суврага

Товч танилцуулга

Дундговь аймгийн өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.

Эх сурвалж: Tourist info center 

blank