Аяллын товч мэдээлэл:

Та манай аялалд оролцсоноор Хүйсийн Найман Нуурын байгалийн сайханд малчны хотонд Битүүний баяраа тэмдэглэх,  Цагаан сарын  Шинийн Нэгны өглөө морь унаж уулын оргилд гарах, мөн морь унаж хот айлд зочлох зэрэг мартагдаад буй уламжлалт ёс, заншлаар Цагаан сарын баяраа хэзээ ч мартагдашгүй дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх, мөн Хүйсийн 8 нуурын өвөл цагийн цас, мөстэй цэвэр агаартай байгалийн сайхан орчинд аниргүйг сонсож тархи оюунаа амраах гайхамшигтай сайхан дурсамжтай  аяллыг Амталж, Харж, Мэдрэх болно.

Бид тухайн орон нутгийн замд тохирсон туулах чадвар сайн авто машин, тохилго дулаан гэр, амт, чанартай, органик шинэ хоол, хүнсээр үйлчлэх бөгөөд өдөр аяллын явцад 2 цаг тутамд халуун цай, кофе балгах мөн шөнө 2 цаг тутамд гэрт гал түлэх гэх мэт аль болох тав тухтай өвлийн аяллыг зохион байгуулах болно.

Хүйсийн Найман Нуур” орчим нь зун цагт хад чулуу, намаг шалбааг, гол ус ихтэй машин явхад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой. Харин өвөл цагт нуурууд хөлдсөн байдаг учир Хүйсийн найман нуурын хөндийг машинаар туулах боломжтой… 

Аялал: 2024.02.09-12. /3шөнө 4 өдөр/

Аяллын дурсамж зураг

Аяллын хөтөлбөр

  • Өглөө 05:00 цагт баруун 4 зам Ramada зочид буудлийн зогсоол дээр цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
  • 05:30 цагт Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нуурын зүг аялалаа эхлүүлнэ.
  • Аяллын замд Арвайхээрийн төв орчим өдрийн хоол иднэ.
  • Аялал цааш үргэлжилж “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор, Уянга сум болон Шурангийн “Улаан Цохио”-г дайран Найман нуурын ойролцоо малчин айлд ирж урьдчилан барьж бэлдсэн зочны гэрт байрлан малчин айлын гэр бүлийн хамт Битүүний баяраа тэмдэглээд амарна.  
  • Энэ өдөр 560 км явна.  Оройн хоолтой. /өдрийн хоолийг аялагчид өөрсдөө/

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

  • XVII жарны Усан Барс жилийн Шинийн Нэгны өдөр өглөө эртлэн морь унаж уулын оргилд гарна
  • Ууланд гарч цог хийморио сэргээх, нар тусмагц хүслээ шивнэх, уул овоонд өргөл өргөх зэрэг уламжлалт ёс зан шилийг үйлдэнэ.
  • Дагаа нь гэртэй ирж Цагаан сарын золголт хийнэ.
  • Морь унаж хот айлд зочлон.
  • Үдээс хойш аялал цааш машинаар Хүйсийн 8 нуур”-ын зүг хөдөлнө.
  • Д.т.д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээтийн давааг давж Ширээт нуурын байгалийн сайхнаар аялж 30-40 минут явган алхаж “Түшээ”-гийн даваан дээр гарч үзэсгэлэнт “Мухар” нуурын үзэсгэлэнтэй хослуулсан зураг, видео бичлэг хийнэ.
  • Мөн Халиут, Бугат нууруудаар аялж малчин айлд зочилж гэрт хононо.
  • Энэ өдөр машинаар 40 орчим км 3-4 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

  • Өглөө цайны дараа аялал эхэлнэ.“Хүйсийн 8 нуур”-ын хөндийгөөр аялна.
  • Хаяа, Шана, Дөрөө, Баян Хүйс нууруудыг үзнэ.
  • Дөрөөгөөр давж “Хөх” даваа, “Хан Баян уул”, “Цагаан азарга” хэмээх сүрлэг сайхан хайрхануудын байгалийн сайхнаар аялж орой Улаанцутгалан орчим ирж жуулчны баазын гэрт хононо.
  • Энэ өдөр машинаар 70 орчим км 5-6 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

  • Өглөө цайны дараа аялал эхэлнэ
  • Улаанцутгалангийн хүрхрээ болон Орхон голын бага хүрхрээ зэрэг байгалийн сайхнаар аялна.
  • Өдрийн хоолны дараа Улаанбаатар хот руу хөдөлнө.
  • Аялал Бат-өлзий, Хужирт сумдаар дайран,  Тэмээн чулуут, Үүртийн тохойг үзнэ.
  • Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр саатан  оройн зоог барина.
  • Аялал үдшийн 22:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж аялал дуусна.
  • Энэ өдөр машинаар 520 орчим км 8-9 цаг аялна.

    /Өглөө, өдөр 2 хоолтой/Оройн хоолийг аялагчид өөрсдөө.

Цагаан Сарын Шинийн Нэгэн 2-р сарын 21нд

Аялалд гарах огноо

Аяллын баг

Үнэ: 

Тээвэр

2023.02.20-23

3-4 Аялагч

5-9 Аялагч

10-16 Аялагч

780.000₮ 

580.000₮ 

580.000₮ 

Lexus: 470

УАЗ: Фургон

УАЗ: Фургон

Хүүхэд

Насны ангилал:

8-16 нас 

5-7 нас 

0-4 нас

том хүний төлбөртэй

-30% 

- 70%

    Аялал зохион байгуулагч

    Аяллын үнэд багтсан зүйлс

    • Аяллын хөтөч
    • Аяллын замд тохирсон авто машин
    • Жолооч, Шатахуун
    • Жуулчны баазын гэр, малчны зочны гэр
    • Тогооч болон гал тогооны хэрэгсэл
    • Аяллын өдөр бүрийн 2-3 хоол болон цэвэр ус
    • ТХГН-ийн хураамж

    Аялалд авч ирэх зүйлүүд

    • Өвлийн дээл, малгай байвал тохиромжтой
    • Аяны хөнжил. /цагаан хэрэглэл/
    • Давхар ноос, ноолууран өмд, цамц, дулаан бээлий.
    • Гар чийдэн
    • Замын 1-2 хоолны мөнгө болон цэвэр ус
    • Хувийн хэрэглээний зүйлс…
    • Эмийн сан гэх мэт…

    Анхааруулга

    • Урьдчилан аяллын төлбөрөө 50-100% доорх дансанд төлснөөр аялал баталгаажна
    • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.
    • Хаан банк: Ганболд Анхбаяр 55 54 01 26 67 / Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар

    Аяллууд