Аяллын товч мэдээлэл
Энэ аялал таныг Монгол орны Говь нутгийн гайхамшиг болох Цагаан суварга, Бага газрын чулуу хэмээх өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд руу хөтөлнө.
Цагаан суварга нь Улаанбаатар хотоос 440км зайд байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг ханан эрэг мөргөцөг юм. Цагаан Суваргын эгц цавчим
мөргөцгийн өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг билээ.
Бага газрын чулуу нь Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд оршдог. Энэ нь урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал гэж бий. Энд эртний 200 гаруй булш хиргисүүр, сонин содон хэлбэртэй хадан цохионууд элбэг.
Зуны аяллын дурсамж зургууд
Аяллын хөтөлбөр
- Өглөө 05.30 цагт байгууллагын байрны орчим цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
- 06:00 цагт Цагаан суваргын зүг аялалаа эхлүүлнэ.
- 3-аас 4 цаг орчим яваад дуу, хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Мандалговь хотод үдийн хоол, цайгаа иднэ.
- Дараа нь Цагаан суваргын зүг аялалаа үргэлжилүүлнэ.
- Аяллын зам 3-4 цаг явж орой Цагаан суврагийн орчим жуулчны баазад гэрт/байшинд хононо.
(Өдөр, орой 2 хоолтой)
- Өглөө нар мандахтай уралдаж, Цагаан суварга дээр тусах нарны туяан доор зургаа татуулна.
- Өглөөний цайны дараа Цагаан суварга орчимоор явган аялна.
- Өдрийн хоолны дараа Бага газрын зүг аялна.
- Бага газрын хийдийн турь, хээрийн амьтад мэт сонин содон хэлбэртэй байгалийн чулуун уулс зэрэгийг үзээд Улаанбаатар хотруу буцна.
- Энэ өдөр туулах зам 500 км.
(өглөө, өдөр 2 хоолтой) оройн хоолийг аялагчид өөрсдөө.
Цагаан суварга - Бага газар
Аялалд гарах огноо
Аяллын баг
Үнэ
Тээвэр
Захиалах
6-8 Аялагч
9-16+ Аялагч
680.000₮
580.000₮
Старикс
Дунд оврын автобус

