“Хүйсийн Найман Нуур”-ын товч мэдээлэл, аяллын зөвлөмж 2023

Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн төвөөс 115км Улаанбаатар хотоос 565км орчим Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон байдаг ба 4-р галавын үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.
Хүйсийн Найман Нуур”-ын бүс нутаг орчим нь мод, хад чулуу, намаг шалбааг, гол, уул, ус ихтэй бөгөөд машин явахад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.
Та “Хүйсийн найман нуур”-ын байгалийн сайхан нутгаар аяллыг хүсэж байвал дараах 2 хэлбэрээр аялах боломжтой.
Урд талаасаа буюу Уянга сум талаас очих:

1) “Хүйсийн найман нуур”-ын урд талаас нь очвол та өөрийн машинтайгаа, эсвэл замын унаагаар Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот, Тарагт, Уянга сумдыг дайран аймгийн төвөөс 115км, Улаанбаатар хотоос 565км орчим явж “Хүйсийн 8 нуур”-ын урт талын хамгийн том нуур нь болох Ширээт нуур дээр “Ширээт”-ийн давааг давж ирнэ. Эндээс цааш машин зам үгүй учир та зөвхөн Ширээт нуурыг үзээд буцах, эсвэл бусад нууруудыг үзэхийг хүсвэл “Ширээт”-ийн давааны ард эсвэл өвөрт машинаа үлдээгээд явганаар эсвэл мориор 1-2 өдөр яваад ирж болно. Харин та нутгийн газарчинтай явах хэрэгтэй, төөрөх аюултай.

2) Та “Хүйсийн найман нуур”-ын байгалийн сайхан бүс нутгаар аялал зохион байгуулдаг дадлага, туршлагатай аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын аялалд нэгдэж аялах хэрэгтэй. Эсвэл та өөрөө аяллын багаа бүрдүүлээд тус нутагт аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагад аяллаа захиалж үйлчлүүлэх боломжтой.

Ар талаасаа буюу Бат-өлзий сум талаас очих:
Бат-өлзий сум, Орхоны Хүрхрээн “Улаан цутгалан” дайран Улаанбаатар хотоос 500 км орчим явж Бөөрөг, эсвэл Цагаан Азарга хэмээн газар очно. Эндээс цааш машин зам маш бартаатай учир ихэнх аялагч нар энд машинаа үлдээгээд явган эсвэл мориор цааш бүтэн нэг өдөр явж “Хүйсийн найман нуур”-ын хөндийд Хүйс болон Дөрөө нуурын эрэгт хүрдэг.
Тиймээс та найман нуур луу илүү хурдан очихыг хүсвэл урдаас нь буюу Уянга сум дайран Ширээт нуур талаасаа очиж болно.
Харин жижиг тэрэгтэй мостгүй машинтай хүмүүс Ширээтийн давааны ард уруу Ширээт нуур луугаа бууж болох ч буцаад гарахад хүндрэлтэй тиймээс орон нутгийн үйлчилгээ авбал илүү тохиромжтой. /Нутгийн залуучууд УАЗ-469, Ланд-80 машинуудаар үйлчилгээ үзүүлдэг/

Хүйсийн 8 нуурын бүс нутгаар аялахад аялал жуулчлалын үйлчилгээний ямар ямар төрлүүд байна вэ?

Mobile, Facebook гэх мэт сошиал орчинд 8 нуурын аялал зохион байгуулна гэсэн маш олон төрлийн зар байдаг тэнд ихэнх нь орон нутгийн малчин айл, хувь хүмүүс байдаг зарим хүмүүс нь өрсөлдөгчөөсөө өрсхийн тулд зам мэдэхгүй бол сумын төв исвэл аймгийн төвөөс тосоод авъя гэдэг хүмүүс ч байгаа.

Тиймээс танд Хүйсийн 8 нуурын аялалд чанартай, чанаргүй үйлчилгээ авч аялах 2 сонголт  байгаа.

1) Та мэргэжлийн байгууллагаас 100хувийн үйлчилгээ авч аялбал аюулгүй, сэтгэл ханамж 90-100% жинхэнэ аяллын гайхамшигтай сайхан мэдрэмжийг авах болно!

2) Эсвэл нутгийн малчин айл, хувь хүнтэй холбогдож байгаа бүхэнтэй нь эвлэрч өөрөө өөртөө үйлчилж аялах уу? энэ бол таны сонголт та сонголтоо зөв хийгээрээ мэдээж үйлчилгээний үнэ тариф нь ялгаатай…

Нутгийн газарчин олдох уу? Нутгийн малчид байх ба зуны цагт зав багатай байдаг. Учир нь аялагчдад газарчлахаар 1 өдрөөр болон 1-2 хоног явсан байдаг. Тиймээс та тодорхой хугацааны өмнө газарчнаа олж захиалж бэлдэх хэрэгтэй.

Морь олдох уу? Мөн нутгийн малчид аялагчдад цагаар болон өдөр, хоногоор морь унуулдаг ба зуны цагт олдоц багатай байдаг. Учир нь аялагчдад морио унуулаад өдөр, хоногоор явсан байдаг. Тиймээс та тодорхой хугацааны өмнө морь болон морины хөтөч газарчнаа захиалж бэлдэх хэрэгтэй.
Гэр олдох уу? Нутгийн малчид аялагчдад зориулсан зочны гэр барьж бэлдсэн байдаг. Зуны цагт олдоц багатай байдаг. Учир нь энэ нутагт амарч, аялахаар ирсэн аялагчид доод тал нь 2 ба түүнээс дээш хонодог бөгөөд түрүүлж ирсэн аялагч нар аль хэдийн гэрт байрласан байдаг. Тиймээс та мөн тодорхой хугацааны өмнө гэрээ захиалж бэлдэх хэрэгтэй.
Жуулчны бааз байгаа юу? Нутгийн онцлогт тохирсон хоёр жуулчны бааз байдаг. Нэг нь “Ширээт”-ийн давааны урд хөндийд, нөгөөх нь давааны ард буюу Ширээт нуурын ойролцоо. Мэдээж нуураасаа хол, ойр голдоо даваатай, даваагүй гэдэг байрлалаасаа хамаараад үйлчилгээний үнэ, тариф нь ялгаатай. Давааны урд байдаг бааз нь “Найман нуур” эко бааз нэртэй ба та бүхэнд уг мэдээллийг өгч буй байгууллагын бааз юм. Манай бааз нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гадаад, дотоодын аялагч нарыг Хүйсийн найман нуурынБЦГазраар бүх төрлийн хоногийн аяллуудыг амжилттай зохион байгуулж ирсэн урдаасаа буюу Уянга сум талаасаа “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад нуур хүрэхээс 8 км-ийн өмнө яг замд Ширээтийн давааны урд хөндийд байрлалтай.
Манай байгууллага нь Хүйсийн 8 нуурын бүс нутагт бүх төрлийн аяллын цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Үүнд: Дунд оврын автобус, жуулчны бааз, майхан отог, номхон морьд, хээрийн аяллын тоног төхөөрөмж, мэргэжлийн хөтөч, тогооч гэх мэт 100% аяллын материаллаг баазаар ханган үйлчилдэг ба 200 хүртэлх аялагчдын аяллыг нэг дор зохион байгуулах боломжтой…
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх дугаар луу залгаж болно. Танд болон танай хамт олонд үнэн бодит мэдээлэл өгөх болно. 99878806,88867171
Хүйсийн Найман Нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутгаар сайхан аялаарай. Хангай нуруу нь өглөө, оройдоо сэрүүхэн байдаг тул давхар өмд, цамц дулаан хувцас авахаа мартуузай мөн уул, усны гутал, борооны цув…
Та цаг зав хүч хөдөлмөр зарцуулж тэр уулын өндөрлөгт очсон бол зөвхөн нэг нуурыг үзээд буцав зай!!! Нэгэнт тэнд очсон дээрээ бэлтгэлээ сайн базааж очоод 8 нуурыг бүгдийг нь үзэж сонирхох хэрэгтэй гэж зөвлөж байна. Баярлалаа
Хамгийн гол нь буцахдаа хогоо авч яваад төв суурин газрын зориулалтын хогийн цэг дээр хаяна уу. Үзэсгэлэнт сайхан нутагтаа хог хаягдал хаяхгүй ил задгай бие засахгүй байгальдаа ул мөргүй цэвэр сайхан аялцгаая  манайхаан…

“Хүйсийн Найман Нуур”-т хүрэх зам

Хүйсийн найман нуур цөм бүрэн

“Найман нуур” эко гэр бааз & Аялал

“ХҮЙСИЙН НАЙМАН НУУР”-ИЙН АЯЛЛУУД