Аяллын товч мэдээлэл

Улаанбаатар Улаан цохио – Хүйсийн Найман Нуур –  Улаанбаатар 

      Та бидэнтэй хамт аялснаар “Улсын баяр наадам”-ын баярын өдрүүдээр “Хүйсийн найман нуур“-ын байгалийн үзэсгэлэнд нутгаар морь унаж аялахын зэрэгцээ сарлагийн үхэр эдлэх нүүдлийн уламжлалт зан заншлаа орчин үеийн залуус та бүхэнд танин мэдрэхээс гадна манай байгууллагын байгалийн сайхан орчинд байгалиар нь тохижуулсан “Найман нуур” майхан отог болон “Найман нуур” эко баазад тухлах тав тухтай тансаг сайхан аяллын дурсамжаа хамтдаа бүтээх болно.

Аялал: 07-р сарын 10-14. 4шөнө/5өдөр

Бид аяллыг тав тухтай машин, номхон морьд, зөөлөн эмээл, тохилог гэр болон майхан, мэргэжлийн тогоочийн хийсэн амт, чанартай, органик шинэ халуун хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ аяллын явцад ямар нэг асуудалгүй өндөр хариуцлагатай зохион байгуулж үйлчлэх болно.

Аяллын зураг

Аяллын хөтөлбөр

Өглөө 04:30 цагт баруун 4 зам Ramada зочид буудлийн зогсоол дээр цуглаад 05.00 цагт Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ийн зүг хөдөлнө.

Аяллын Замд Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр зогсоно

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үдийн зоог-/Аялагч өөрөө хариуцах/

Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоно

“Шуранга”-ийн голын эхэнд “Найман нуур” эко баазад ирж гэрт хононо.

Оройн хоолтой. /Аяллын зардалд багтсан/

Дараа нь маргаашийн аяллын хүчээ сэлбэхээр гэртэй тухлан амарна.

Энэ өдрийн гайхамшиг: Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ийн зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлого хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

Өглөө цайны дараа 10:00 цагт машиндаа суугаад “Хүйсийн 8 нуур“-ийн зүг аялал эхэлнэ. Ширээтийн давааг давж ширээт нуурын эргэ дээр үдийн хоол.

Хоолны дараа морин аялал эхэлж газарчин хөтөч нарын хамт сарлагт ачаа тээшээ нуруу ачаад “Түшээ”–гийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийнэ.

Орой Ширээт нуурын хойд эрэгт “Найман нуур” майхан отогт ирж майханд хононо. Оройн хоолны дараа түүдэг гал асааж тойрон сууж хэн олон дуу мэддэг вэ? дуу дуулж байгалиас авч болох бүх л мэдрэмжийг авах болно.

Энэ өдөр 15км 5-6 цаг аялна. Өглөө, өдөр, орой 3 хоолтой /Аяллын зардалд багтсан/

Энэ өдрийн гайхамшиг: Д.Т.Д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээтийн давааг давах, Сарлагийн үхэр эдлэх уламжлалт нүүдлийн зан, соёлоо танин мэдэх, “Түшээ”–гийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийх…

09:00 цагт өглөөний цайгаа хамтдаа ууна. /Нуурын эрэгт асар, сүүдрэвчинд ширээ засаж аяллын орчин бүрдүүлэх/

10:00 цагт газарчин хөтөч нарын хамт “Хүйсийн 8 нуур“-ын хөндийгөөр аялах морин аялал эхэлнэ.

Аяллын замд Халуит, Бугат, Хаяа, Дөрөө, Хүйс, Баян уур нууруудын байгалийн сайхан орчинд аялна

Өдөр Хүйс нуурын эрэгт “Найман нуур” майхан отог-2т  байгалийн сайхан орчинд үдийн хоол.

Орой “Ширээт нуур”-ийн эрэгт “Найман нуур” майхан отог-тоо ирж оройн зоог бариад майхандаа хононо. Өглөө, өдөр, орой 3 хоолтой /Аяллын зардалд багтсан/

Энэ өдрийн гайхамшиг: “Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

Энэ өдөр үдээс өмнө отогтоо амрах ба үдийн хоолны дараа аялал машинруугаа буюу Эко бааз руу буцна.

Өдрийн хоолоо отог дээрээ иднэ. /Аяллын зардалд багтсан/

Аяллын замд Ширээт нуурын байгалийн сайхнаар аялсаар орой “Найман нуур” эко баазад ирж гэрт хононо.

Оройн хоол. /Аяллын зардалд багтсан/

Өглөө цайны дараа аялал машинаар үргэлжилж Улаанбаатар хот руу буцна.  Өдөр, Оройн хоол аяллын замд иднэ. -/Аялагч өөрөө хариуцах/

Аяллын замд Түрэгийн хаан Эльтерес хаан хатан, охин нарынхаа дурсгалд зориулан босгосон хөшөө “Майнт”, Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор  гэх мэт дурсгалт газруудыг үзнэ. орой 22:00 цагын орчим Улаанбаатар хотод ирсэнээр аялал дуусна.

Энэ өдрийн гайхамшиг: Түрэгийн хаан Эльтерес хаан хатан, охин нарынхаа дурсгалд зориулан босгосон хөшөө “Майнт”, Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолборыг үзэж мөн Номхон морьд, тохилог зөөлөн ор гэр, амт чанартай органик хоол гэх зэрэг хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн “Хүйсийн Найман Нуур”-ийн гайхамшигт сайхан аяллыг зохион байгуулж үйлчилсэн үйлчилгээний багынхандаа баярлалаа баяртай гэж хэлэх…

Аялалд гарах огноо

Аяллын баг

Үнэ

Тээвэр

7 сарын 10-14нд

8 + аялагч 

980.000₮

Фургон, Хайс, Дунд оврын автобус

Хүүхэд

Насны ангилал:

10+нас 

6-9 нас

0-5 нас

980.000₮

-30%

- 70%

    Аяллын маршрут

    Г. Анхбаяр
    Аяллыг зохион байгуулагч

    Аяллын үнэд багтсан зүйлс

    • Аяллын хөтөч
    • Аяллын замд тохирсон авто машин
    • Жолооч, Шатахуун
    • Эко жуулчны бааз
    • Майхан отог. /Майхан, гудас, асар, сүүдрэвч, аяны ширээ, сандал/
    • Морь, сарлагийн хөтөч нар
    • Морьд болон ачааны сарлаг
    • Толгойны хамгаалалт Дуулга, хөлийн шилбэний хамгаалалт Түрий
    • Тогооч болон хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл /Аяга, Тавга, Халбага, Сэрээ/ бусад...
    • Аяллын хүнс /өдрийн 3 хоол/, Хорхог
    • ТХГН-ийн хураамж

    Аялалд авч ирэх зүйлүүд

    • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
    • Майхан, мишок, цагаан хэрэглэл
    • Морь унахад өмсөх түрий (эсвэл түрийтэй гутал
    • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
    • Борооны цув, Бээлий
    • Камер , Зургийн аппарат, гар чийдэн
    • Нар, салхи, ялаа, шумуулны тос
    • Замын гуанзны 2 хоолны мөнгө, цэвэр ус
    • Хувийн хэрэглээний зүйлс…
    • Эмийн сан гэх мэт…

    Анхааруулга

    • Урьдчилан аяллын төлбөрөө 100% доорх дансанд байршуулмагц аялал баталгаажна
    • Хаан банк: Ганболд Анхбаяр 55 54 01 26 67 / Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар

    “ХҮЙСИЙН НАЙМАН НУУР”-ИЙН АЯЛЛУУД