Аяллын товч мэдээлэл

             

            Та бидэнтэй хамт аялсанаар  “Хүйсийн Найман Нуур”-ын үзэсгэлэнтэй байгаль, түүх дурсгал, сарлагын үхэр эдлэх нүүдэл-ийн соёлыг нэг дор үзэхээс гадна Гамингууд гаталж үл чадсан домогт улаан голын “Улаан Цутгалан”, Байгалийн гүнээс +60 градусын халуун ундарга бөхий “Могойтын халуун” рашаанд бассейнд орох зэрэг гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, гол ус ихтэй бөгөөд машин явхад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

Аяллыг: 2025 оны 6-р сарын 20-ний  өдрөөс хойш зуны турш захиалгын дагуу зохион байгуулна

Бид аяллыг тав тухтай машин, аялал жуулчлалын туршлагатай жолооч, номхон морьд, зөөлөн эмээл, тохилог гэр, мэргэжлийн тогоочийн амт, чанартай, органик шинэ халуун хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ аяллын явцад ямар нэг асуудагүй өндөр хариуцлагатай зохион байгуулж үйлчлэх болно.

Аяллын зураг

Аяллын өдөр өдрийн хөтөлбөр:

  1. Өглөө 05:30 цагт баруун 4 зам Ramada зочид буудлийн зогсоол дээр цуглаад 06.00 цагт Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ын зүг хөдлөнө.
  2. Аяллын Замд Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр зогсоно
  3. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үдийн зоог-/Аялагч өөрөө хариуцах/
  4. Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоно
  5. “Шуранга”-ийн голын эхэнд “Найман нуур” эко баазад ирж гэрт хононо.
  6. Оройн хоолтой. /Аялалын зардалд багтсан/
  7. Хоолны дараа маргаашнаас эхлэх аялалын хүчээ сэлбэхээр амарна

Энэ өдрийн гайхамшиг: Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

  1. Өглөөний цайгаа хамтдаа ууна.
  2. 10:00 цагт газарчин хөтөч нарын хамт сарлагт ачаа тээшээ ачаад “Хүйсийн 8 нуур“-ын зүг морин аялал эхэлнэ.
  3. Аяллын замд Д.Т.Д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээтийн даваан дээр гарч байгалийн сайхан орчинд өдрийн хоолоо иднэ.
  4. Дараа нь Түшээгийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийнэ.
  5. Орой “Ширээт нуур”-ын эрэгт майханд хононо.

Энэ өдрийн гайхамшиг: “Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт  д.т.д  2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

  1. Өглөөний цайгаа хамтдаа ууна.
  2. 10:00 цагт аялал эхлэж Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Дөрөө, Баян Хүйс нууруудыг үзнэ.
  3. Өдрийн хоолоо үзэсгэлэнт нуурын эрэгт иднээ
  4. Аялал цааш үргэлжилнэ
  5. Орой хоолоо “Хүйс” нуурын эрэг орчим иднэ, гэрт хононо. 

 Энэ өдрийн гайхамшиг: Хүйсийн 8 нуурын байгалийн сайхан хөндийгөөр аялж Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Дөрөө, Баян, Хүйс нууруудыг үзнэ.

  1. Өглөөний цайгаа хамтдаа ууна
  2. 10:00 цагт Аялал эхлэж Бодонгийн давааг давж “Бөөрөг”-ийн хөндийд ирж эндээс аялал цааш машинаар үргэлжилнэ.
  3. Орхоны хүрхрээ, Улаанцутгаланг үзнэ
  4. Оройн хоолоо Улаанцутгалан орчим  иднэ.
  5. Орхоны хөндийгөөр аялж орой Могойтын халуун рашааны орчим ирж гэрт хоноглоно./унтахын өмнө бассейнд орох боломжтой/

Энэ өдрийн гайхамшиг: Түүх дурсгалын газар, гайхамшигт хөндийгөөр аялж адал явдлаар аялна..

  1. Өглөөний цайгаа хамтдаа ууна
  2. Бассейнд орох
  3. Өдрийн зоогоо бааздаа зооглоно
  4. Орхоны хөндийгөөр аялаж Түрэгийн хаант улсын үеийн дурсгал “Тэмээн чулуут” “Үүртийн тохой” гэх мэт байгалийг сайханаар аяласаар
  5. Орой Улаанбаатар хотод ирсэнээр аялал дуусна./ Оройн хоолийг аялагчид өөрсдөө төлнө./

Энэ өдрийн гайхамшиг: Тэмээн чулуут, Үүртийн тохой гэх мэт түүх, дурсгалын газраар аялж сэтгэлдээ хөнгөн гуниг тээж биедээ бяцхан ядралттай болсон ч инээн баясаж аялал дуусах өдөр.

Аяллын хугацаа

Аяллын баг

Үнэ

Тээвэр

Захиалах

16+ аялагч

1250.000₮

Hiace,  Дунд оврын автобус

Хүүхэд

Насны ангилал:

10+ нас 

6-9 нас

0-5 нас

1250.000₮

-30%

- 50%

Өнөөдөр

5 хүн

Та яараарай хүний тоо хязгаартай...

    Аяллын маршрут

    Г. Анхбаяр
    Аяллыг зохион байгуулагч

    Аяллын үнэд багтсан зүйлс

    • Аяллын хөтөч
    • Аяллын замд тохирсон авто машин
    • Жолооч, Шатахуун
    • "Найман нуур" Эко бааз...
    • Могойтын халуун рашааны жуулчны баазын гэр байшин болон бассейн
    • Морь, сарлагийн хөтөч нар
    • Морьд болон ачааны сарлаг
    • Толгойны хамгаалалт Дуулга, хөлийн шилбэний хамгаалалт Түрий
    • Майхан отог. /Майхан, гудас, матрас, асар, сүүдрэвч, аяны ширээ, сандал/
    • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл...
    • ТХГН-ийн хураамж

    Аялалд авч ирэх зүйлүүд

    • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
    • Мишок, цагаан хэрэглэл
    • Морь унахад өмсөх түрийтэй гутал
    • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
    • Борооны цув, усны гутал, зөөлөн бээлий
    • Аяны сандал, гар чийдэн, аяга, халбага
    • Нар, салхи, ялаа, шумуулны тос
    • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
    • Хувийн хэрэглээний зүйлс…
    • Эмийн сан гэх мэт…

    Анхааруулга

    • Урьдчилан аяллын төлбөрөө 100% доорх данснд байршуулсанаар аялал баталгаажна.
    • Хаан банк: Ганболд Анхбаяр 55 54 01 26 67 / Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар

    Хүйсийн 8 нуурийн аяллын бичлэг

    “ХҮЙСИЙН НАЙМАН НУУР”-ИЙН АЯЛЛУУД