Аяллын товч мэдээлэл:

      Улаанбаатар – “Хүйсийн найман нуур” – Улаанбаатар

          Та бүхэн албан байгууллага хамт олноороо “Хүйсийн 8 нуур”-ийн ойролцоо жуулчны баазад байрлаж морь унаж үзэсгэлэн төгс тогтоц бүхий Ширээт, Мухар нууруудын байгалийн сайхнаар аялах боломжтой. Та энэ аялалд нэгдсэнээр “Хүйсийн найман нуур”-ийн байгалийн сайхан орчинд голын боргио, шувуудын ганганаа, аниргүйг сонсож тархи оюунаа амраах гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.

“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, гол ус ихтэй бөгөөд машин явхад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морьтой, эсвэл явганаар аялах боломжтой.

Бид доорх хөтөлбөрийн дагуу тав тухтай машин, аялал жуулчлалын туршлагатай жолооч, номхон морьд, зөөлөн эмээл, тохилог жуулчны баазын гэр, мэргэжлийн тогоочийн амт, чанартай, органик шинэ халуун хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ аяллын явцад ямар нэг асуудалгүй өндөр хариуцлагатай аяллыг зохион байгуулж үйлчлэх болно.

Аяллыг: Захиалгын дагуу зохион байгуулна.
Нийт 3 өдөр, 2 шөнийн аялал: Гэрт 2 шөнө, морьтой болон явган 1 өдөр, машинаар 2 өдөр аялна.

Аяллын зураг

Аяллын хөтөлбөр

– Өглөө 06.00 цагт Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ын зүг хөдөлнө.

– Аяллын замд Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр зогсоно.

– Дараа нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын орчим үдийн хоол-/Аялагч өөрөө хариуцах/

– Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзнэ.

– Орой  “Хүйсийн 8 нуур”-ын  ойролцоо жуулчны баазад гэрт хононо.

– Энэ өдөр 555 км 8,9 цаг аялна.  Оройн хоолтой. /Аяллын зардалд багтсан/

Дараа нь маргаашийн аяллын хүчээ сэлбэхээр гэртэй тухлан амарна.

Энэ өдрийн гайхамшиг: Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ийн зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлого хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

– Энэ өдөр бааздаа амарна

– Аялагчид морьтой эсвэл явганаар “Хүйсийн 8 нуур”- ын үзэсгэлэн төгс харагдах Ширээт болон “Түшээ”–гийн даваан дээр гарч “Мухар нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийнэ

– Дараа нь Ширээт нуурын байгалийн сайхнаар аялна.

– Орой бааздаа ирж амарна.

– Энэ өдөр 15км цаг аялна. /өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Энэ өдрийн гайхамшиг: Д.Т.Д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээтийн давааг давах, Сарлагийн үхэр эдлэх уламжлалт нүүдлийн зан, соёлоо танин мэдэх, “Түшээ”–гийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийх…

– Өглөө цайны дараа “Хүйсийн 8 нуур“-ын аялалаа дуусгаад Улаанбаатар хотруу буцна.

-Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үдийн зоог-/Аяллын зардалд багтсан/

– Аяллын замд Түрэгийн хаан Эльтерес хааны хатан, охин нарынхаа дурсгалд зориулан босгосон хөшөө “Майнт”, Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор  гэх мэт байгалийг сайханаар аяласаар орой Улаанбаатар хотод ирсэнээр аялал дуусна.

– Энэ өдөр нийт 555 км явна. Оройн хоол аяллын замд иднэ-/Аялагч өөрөө хариуцах/

Энэ өдрийн гайхамшиг: Түрэгийн хаан Эльтерес хаан хатан, охин нарынхаа дурсгалд зориулан босгосон хөшөө “Майнт”, Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолборыг үзэж мөн морьд болон үйлчилгээний багынхандаа баяртай гэж хэлэх…

Аяллын хугацаа

Аяллын баг

Үнэ

Тээвэр

Захиалах

16+ аялагч

780.000

Дунд оврын автобус

Хүүхэд

Насны ангилал:

8+ нас 

6-7 нас

0-5 нас

780.000₮

-30%

- 50%

    Аяллын маршрут

    Г. Анхбаяр
    Аяллыг зохион байгуулагч

    Аяллын үнэд багтсан зүйлс

    • Аяллын хөтөч
    • Жолооч, Шатахуун
    • Авто машин. /дунд оврын автобус/
    • Эко жуулчны бааз
    • Майхан отог. /Майхан, гудас, асар, сүүдрэвч, аяны ширээ, сандал/
    • Морь, сарлаг болон морь, сарлагийн хөтөч нар
    • Толгойны хамгаалалт Дуулга, хөлийн шилбэний хамгаалалт Түрий
    • Аяллын хүнс /өдөр бүрийн хоол/ +хорхог
    • ТХГН-ийн хураамж

    Аялалд авч ирэх зүйлүүд

    • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
    • Борооны цув, усны гутал, зөөлөн бээлий
    • Нар, салхи, ялаа, шумуулны тос
    • Хувийн хэрэглээний зүйлс…
    • Эмийн сан гэх мэт…

    Анхааруулга

    • Урьдчилан аяллын төлбөрөө 50-100% доорх дансанд төлснөөр аялал баталгаажна
    • Голомт банк: Сиел вояж ХХК 14 10 00 30 18 / Гүйлгээний утга: Аяллын чиглэл, нэр
    • Хаан банк: Ганболд Анхбаяр 55 54 01 26 67 / Гүйлгээний утга: Аяллын чиглэл, нэр, утасны дугаар

    “ХҮЙСИЙН НАЙМАН НУУР”-ИЙН АЯЛЛУУД