НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРЛЫГ УРТАСГАХ НЬ...
Аяллын товч мэдээлэл:
Нутгийн Иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод хүрээнд дотоод, гадаадын аялал зохион байгуулдаг тур оператор компаниудыг Намар, Өвөл цагийн “Хүйсийн Найман Нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй танилцах, Улаанцутгалангийн мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэх, ҮНЭ, ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ судалгааны аялалд оролцохыг урьж байна.
Аялал зохион байгуулдаг тур оператор компаниуд тус аялалд оролцсоноор “Хүйсийн Найман нуур”-ын өвлийн байгалийн үзэсгэлэнтэй танилцах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох боломжийг судлах, тухайн бүс нутаг орчмоор байрлалтай өвөл ажиллах боломжтой АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ эрхэлдэг зочид буудал, жуулчны бааз, гэст-хаус, зочны гэр ажиллуулдаг малчин айлуудын тохижилт үйлчилгээтэй танилцах цаашлаад холбоо тогтоон хамтарч ажиллах боломжтой.
“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур байдаг.
“Хүйсийн Найман Нуур” орчим нь маш их бартаатай зуны улиралд гол ус, намаг шалбааг ихтэй, өвлийн улиралд цас их тогтдог тул машин явахад хүндрэлтэй зөвхөн мориор, эсвэл явганаар аялдаг.
Аялал: 2025 оны 12-р сарын 03-07нд 5 өдөр 4 шөнө. /2 өдөр морьтой аялна/
Аяллын хөтөлбөр
Өглөө 06:00 цагт баруун 4 зам Ramada зочид буудлын зогсоол дээр цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
Өглөө 06.30 цагт Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ын зүг хөдөлнө. Аяллын Замд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод үдийн зоог барихын зэрэгцээ аймгийн төвд байрлалтай зочид буудлуудын тохижилт үйлчилгээтэй танилцаад Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор дайран уянга сумын төвд ирж шинээр нээгдсэн зочид буудалд байрлан оройн зоог бариад амарна. Энэ өдөр 500 км 7,8 цаг аялна.
Энэ өдрийн аяллын явцад: Уянга сумын төвд байрлалтай Намнансүрэнгийн музей, бөөний болон жижиглэнгийн хүнсний дэлгүүрүүдийн барааны сонголт, авто тээвэр, авто засвар, зоогийн газар, зочид буудлуудын тохижилт үйлчилгээтэй танилцана.
(Оройн хоолтой) Өдрийн хоолийг аялагчид өөрсдөө төлнө. -50%

Өглөө цайны дараа аялал Хүйсийн 8 нуурын зүг хөдөлнө. Аяллын замд Шурагний “Улаан Цохио”-г үзэж танилцаад “Хүйсийн 8 нуур”- ийн эхний нуур “Ширээт нуур” үзэсгэлэн төгс харагдах “Ширээт”-ийн даваан дээр үдийн зоог бариад аялал цааш морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлагт ачаа тээшээ ачаад Ширээт нуурын байгалийн сайханаар аялсаар “Түшээ”-гийн даваан дээр гарч “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийгээд “Хүйсийн 8 нуур”- ийн урд талаасаа хамгийн эхний нуур “Ширээт нуур”-ийн хойд эрэгт гэрт хононо. Энэ өдөр машинаар 50км, мориор 10км аялна.
Энэ өдрийн аяллын явцад: Шурангийн голын эх орчмоор байрлалтай АЖ-ын салбарт бизнес, үйлчилгээ, зочны гэр ажиллуулдаг нутгийн иргэдтэй уулзаж тэдний үйлчилгээний газрын байрлал болоод тохижилт, үйлчилгээтэй танилцана.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/
Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

Өглөө цайны дараа аялал эхэлж “Хүйсийн Найман нуур”-ын хөндийгөөр аялж Халиут, Бугат, Хаяа Шанаа, Дөрөө, Хүйс, Баян-Уул хэмээх нууруудыг үзээд отог дээрээ иргэн ирж үдийн хоолоо иднэ.
Дараа нь Ширээтийн даваан дээр машин дээрээ буцаж ирээд аялал машинаар үргэлжилж орой Уянга суманд ирж зочид буудалд хононо.
Энэ өдрийн аяллын явцад: Ширээт нуурыг эрэг дээр байрлалтай “Найман нуур” майхан отгийн хээрийн аяллын тоног төхөөрөмжтэй танилцана.
Энэ өдөр мориор 15км 2-3 цаг, машинаар 50 орчим км 2 цаг аялна.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/
“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

Өглөө цайны дараа аялал Улаанцутгалангийн зүг хөдөлнө. Аяллын замд Бөөрөлжүүт, Баарай, Өвтийн даваа гэх мэт өндөр уул мод, хад хосолсон байгалийн сайхнаар аялсаар Бат-өлзий сум дайран Улаанцутгалангийн хүрхрээнд ирж үдийн зоог барихын зэрэгцээ Улаан Цутгаланг-ийн хүрхрээний мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, оролцоно.
Үдээс хойш Улаанцутгалан , Орхон голын бага хүрхрээ орчмоор аялна.
Энэ өдрийн аяллын явцад: “Улаанцутгалан”, Орхон голын бага хүрхрээ орчмоор байрлалтай жуулчны бааз, гэст хаус, зочны гэр ажиллуулдаг нутгийн иргэдтэй уулзаж тэдний үйлчилгээний газрын байрлал болоод тохижилт, үйлчилгээтэй танилцана.
Орой гэрт хононо. Энэ өдөр машинаар 120км орчим 5-6 цаг аялна.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа аялал эхэлнэ.
Тэмцээн болж буй хүрхрээ орчмоор аялна.
Өдрийн хоолны дараа Улаанбаатар хот руу хөдөлнө.
Аяллын замд Бат-өлзий, Хужирт сумдаар дайран, Тэмээн чулуут, Үүртийн тохойг үзнэ.
Энэ өдрийн аяллын явцад: Орхоны хөндий, Бат-өлзий сум, Хужирт сум, Үүртийн тохой орчмоор байрлалтай жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, зочны гэрийн байрлалтай танилцаж тэдэнтэй холбогдох хаягийг аялал зохион байгуулагчаас авна.
Орой Хангай Говийн хослол элсэн тасархайд түр саатан оройн зоог барина.
Аялал үдшийн 22:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж аялал дуусна.
Энэ өдөр машинаар 520 орчим км 8-9 цаг аялна.
/Өглөө, өдөр 2 хоолтой/Оройн хоолийг аялагчид өөрсдөө.
Аялалд гарах огноо
Аяллын баг
Үнэ:
Тээвэр
2025.12.03-07
+8 Аялагч
950.000₮ -30% ТО компани
УАЗ: Фургон

