Аяллын товч мэдээлэл:
Та манай аялалд оролцсоноор Хүйсийн 8 нуурын өвөл цагийн цас, мөстэй байгалийн сайхан орчинд аниргүйг сонсож тархи оюунаа сэргээж морь унаж аялахаас гадна Улаан Цутгаланг-ийн хүрхрээн мөсөнд авирах улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, оролцох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.
Бид тухайн орон нутгийн замд тохирсон туулах чадвар сайн авто машин, тохилго дулаан гэр, амт, чанартай, органик шинэ хоол, хүнсээр үйлчлэх бөгөөд аяллын явцад өдөр бүр 2 цаг тутамд халуун цай, кофе бэлэн байлгах , мөн шөнө 2 цаг тутамд гэрт гал түлэх гэх мэт аль болох тав тухтай өвлийн аяллыг зохион байгуулж үйлчлэх юм.
Аялал: 2025.12.03-07. /4шөнө 5 өдөр/
Хүйсийн найман нуурын өвөл цаг
Аяллын хөтөлбөр
Өглөө 05:00 цагт баруун 4 зам Ramada зочид буудлийн зогсоол дээр цуглана. Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
05:30 цагт Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нуурын зүг аялалаа эхлүүлнэ.
Аяллын замд Арвайхээрийн төв орчим өдрийн хоол иднэ.
Аялал цааш үргэлжилж “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор, Уянга сум болон Шурангийн “Улаан Цохио”-г дайран Найман нуурын ойролцоо малчин айлд ирж урьдчилан барьж бэлдсэн малчин айлын зочны гэрт амарна. Энэ өдөр 560 км явна. Оройн хоолтой. /өдрийн хоолийг аялагчид өөрсдөө/
Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.
Өглөө цайны дараа 09:00 цагт машиндаа суугаад “Хүйсийн 8 нуур“-ийн зүг аялал эхэлнэ. Ширээтийн давааг давж ширээт нуурын эргэ дээр үдийн хоол.
Хоолны дараа морин аялал эхэлж газарчин хөтөч нарын хамт сарлагт ачаа тээшээ нуруу ачаад “Түшээ”–гийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийнэ.
Аяллын замд Хүйсийн 8 нуурын хөндий Бугат, Хаяа, Дөрөө, Баян, Хүйс нууруудын байгалийн сайхнаар аялж орой малчин айлд ирж зочны гэрт хононо.
Энэ өдөр мориор 25км 3-4 цаг, машинаар 10 орчим км 1-2 цаг аялна.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/
“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.
Өглөө цайны дараа аялал эхэлнэ.“Хүйсийн 8 нуур”-ын хөндийд аялна.
“Бодон” хэмээх сүрлэг сайхан байрханаар давж “Бөөрөг”-т ирж үдийн зоог барьна. дараа нь аялал машинаар үргэлжилж байгалийн сайхнаар аялж орой Улаанцутгалан орчим ирж жуулчны баазын гэрт эсвэл дотуур байр болох байшинд хононо.
Энэ өдөр мориор 15км 2-3 цаг, машинаар 20 орчим км 2-3 цаг аялна.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/
Өглөө цайны дараа аялал эхэлнэ.
Үдээс өмнө Улаан Цутгаланг-ийн хүрхрээний мөсөнд авиралтын 11 дэх удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээний нээлтийг үзэж, оролцоно. Тэмцээний удирдамж
Өдрийн хоолны дараа Улаанцутгалан , Орхон голын бага хүрхрээ орчмоор аялна.
орой гэртэй ирж хононо. Энэ өдөр машинаар 20 км орчим 5-6 цаг аялна.
/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа аялал эхэлнэ.
Тэмцээн болж буй хүрхрээ орчимоор аялна.
Өдрийн хоолны дараа Улаанбаатар хот руу хөдөлнө.
Аяллын замд Бат-өлзий, Хужирт сумдаар дайран, Тэмээн чулуут, Үүртийн тохойг үзнэ.
Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр саатан оройн зоог барина.
Аялал үдшийн 22:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж аялал дуусна.
Энэ өдөр машинаар 520 орчим км 8-9 цаг аялна.
/Өглөө, өдөр 2 хоолтой/Оройн хоолийг аялагчид өөрсдөө.
Хүйсийн найман нуур & lce festival-2023 Аяллын үйлчилгээний үнийн тариф
Аялалд гарах огноо
Аяллын баг
Үнэ:
Тээвэр
2023.12.06-10
3-4 Аялагч
5-9 Аялагч
10-16 Аялагч
980.000₮
650.000₮
650.000₮
Land: 200
УАЗ: Фургон
УАЗ: Фургон

