Аяллын товч мэдээлэл:
Та манай аялалд нэгдсэнээр Хөвсгөл нуурын мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, тахтай морин чарганы уралдаан, бөөгийн тахилга, зан үйл зэрэг арга хэмжээнүүдийг үзэж сонирхож оролцох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.
Аялал: 2024.03.01-03. /3шөнө 3 өдөр/
Фестивалын товч мэдээлэл:
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.
Фестивалийн дурсамж зургууд
Аяллын хөтөлбөр:
- Өглөө 05:30 цагт Баруун 4 зам Ramada зочид буудлийн зогсоол дээр цуглана.
- Хөтөч аяллын хөтөлбөр болон зааварчилгаа өгнө.
- 06:00 цагт аялал эхэлнэ.
- Аяллын замд:
- Эрдэнэт хотод түр саатаж үдийн хоол-/Аялагч өөрөө хариуцах/
- Алдарт Уран тогоо уул, Уньтын хөндий , Сэлэнгэ мөрний үзэсгэлэнт байгалийн өвлийн үзэмж, Их, Бага Уул зэрэг Цас, Мөсөн хучлагатай байгалийн сайхныг тольдон аялсаар орой Хатгал тосгон, Хөвсгөл нуурын орчим жуулчны баазад байрлана. Оройн хоол баазаасаа. /Аяллын төлбөрт багтсан/
- Өглөөний цайгаа бааздаа уугаад фестивалийн хөтөлбөрийн дагуу сонирхож, оролцоно.
- Урцтай цаатан айлд зочлох, морин чаргаар мөсөн замаар аялах, орой галын наадам болон нийтийн бүжиг гэх мэт олон олон адал, явдал таныг хүлээж байгаа.
Өглөө, Өдөр, орой 3 хоолтой -/Аяллын төлбөрт багтсан/
- 09:00-09:30 цаг Өглөөний цайгаа бааздаа хамтдаа ууна.
- Хүсэл-ийн Хад , Хөвсгөл далайн Мөсний үзэсгэлэнгээр аялж, нутгийн брэнд дэлгүүрээр зочилно.
- Фестивалийн хөтөлбөрийн дагуу чаргатай хатирч морьдын уралдаан үзнэ.
- Мөсний баярын тэмцээнд түрүүлж шалгарсан баг, тамирчдад шагнал гардуулах арга хэмжээ дуусмагц Улаанбаатар хот руу шууд буцна.
- Аялал Мөрөн, Булган, Эрдэнэт хотоор дайран аялсаар шөнийн 02 цагийн орчим Улаанбаатар хотод ирснээр аялал дуусна. (Өглөө, өдөр 2 хоолтой-Аяллын төлбөрт багтсан) оройн хоол-/Аялагч өөрөө хариуцах/
Аялалд гарах огноо
Аяллын баг
Үнэ
Тээвэр
2024/03/01-03
16+ Аялагч
8-10 Аялагч
590.000₮
590.000₮
Дунд оврын автобус
Hiace & Фургон


