Та бидэнтэй хамт аялснаар  “Хүйсийн Найман Нуур”-ын үзэсгэлэнтэй байгаль, түүх дурсгал, нүүдэлчин соёлыг нэг дор үзэхээс гадна голын боргио, шувуудийн ганганаа, аниргүйг сонсож тархи оюунаа амраах гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.
“Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур байдаг.

“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, гол ус ихтэй бөгөөд машин явхад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

Бид танд тав тухтай машин, номхон морьд, тохилго гэр, амт, чанартай, органик шинэ хоол, цайгаар үйлчлэх болно.

Аяллын хөтөлбөр

Өглөө 06.00 цагт Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Уянга сум “Хүйсийн Найман Нуур“-ын зүг хөдлөнө. Аяллын Замд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үдийн зоог бариад Арвайхээр хотын ойролцоо орших “Монгол түмний “Морины Их шүтээн” цогцолбор , Уянга сум дайран Шурангийн “Улаан Цохио“-иог үзэж сонирхоод “Шуранга”-ийн голын эхэнд малчин айлд ирж зочны зориулалтын гэрт хононо. Энэ өдөр 550 км 8,9 цаг аялна.

/өдөр, орой 2 хоолтой/

Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

Өглөө цайны дараа морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлаганд ачаа тээшээ ачаад “Ширээт нуур“-ын зүг хөдөлнө. Аяллын замд “Хүйсийн 8 нуур”- ын эхний нуур “Ширээт нуур”-ын үзэсгэлэн төгс харагдах “Ширээт“-ийн даваан дээр үдийн зоог бариад аялал цааш явж Ширээт нуурын байгалийн сайханаар аялсаар “Түшээ”–гийн даваан дээр гарч “Мухар нуур”-ын байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийгээд “Хүйсийн 8 нуур”- ын эхний нуур “Ширээт нуур”-ын хойд эрэг нуурын аралд хүрч майханд хононо. Энэ өдөр мориор 15 км 5-6 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа аялал эхлэж “Хүйсийн Найман нуур”-ын хөндийгөөр аялж Халиут, Бугат, Хаяа, Шана, Дөрөө, Баян-уул Хүйс хэмээх нууруудыг үзээд отогтоо ирж үдийн зоог бариад аялагчид буцах замаар “Түшээ” болон “Ширээт“-ийн давааг давж 17:00 цагын үед “Найман нуур” эко баазад ирж оройн зоог барьж гэрт амарна.  Энэ өдөр 28 км 8-9 цаг аялна.

/Өглөө, өдөр, орой 3 хоолтой/

Өглөө цайны дараа 09:00 цагийн үед аялал эхэлж “Хүйсийн 8 нуур“-ын аялалаа дуусгаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Уянга сум, Арвайхээр дайран Хангай Говийн хослол Элсэн Тасархайд түр саатан үдийн зоог бариад аялал үргэлжилж орой 17:00 цагийн үед Улаанбаатар хот ирж аялал дуусна. Энэ өдөр машинаар 550 км 8-9 цаг аялна.

/өглөөний цайтай / Өдрийн хоолийг аялагчид өөрсдөө.

Найман Нуурын Аялал

Аялалд гарах огноо

Үнэ

Аяллын баг

9 сарын 02-05нд

480.000₮

  • icon Аяллын баг 8 ба түүнээс дээш

9 сарын 09-12нд
Аялал жуулчлалын тур оператор  компаниудад маршрут танилцуулах судалгааны аялал

480.000₮
-30%

  • icon Одоогоор 2 компани бүртгүүлсэн байна

Найман Нуурын Аялал

Аяллын машин

Хүйсийн Найман Нуур

Аяллын үнэд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Аяллын замд тохирсон авто машин
  • Жолооч, Шатахуун
  • Эко баазын гэр
  • Матрас / гудас /
  • Морь, сарлагийн хөтөч нар
  • Морьд болон ачааны сарлаг
  • ТХГН-ийн хураамж
  • Тогооч , хээрийн аяллын гал тогооны хэрэгсэл...
  • Аяллын хүнс /өдөр бүрийн 3 хоол/, Хорхог

Аялалд авч ирэх зүйлүүд

  • Монгол дээл, малгай байвал тохиромжтой
  • Майхан, мишок, цагаан хэрэглэл
  • Морь унахад өмсөх түрий (эсвэл түрийтэй гутал
  • Дулаан хувцас буюу давхар өмд, цамц.
  • Борооны цув, усны гутал, зөөлөн бээлий
  • Аяны сандал, гар чийдэн, аяга, халбага
  • Нар, салхи, ялаа, шумуулны тос
  • Замын гуанзны 1-2 хоолны мөнгө, цэвэр ус
  • Хувийн хэрэглээний зүйлс…
  • Эмийн сан гэх мэт…

Анхааруулга

  • Урьдчилан захиалга өгснөөр аялал баталгаажна.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоносон байх.

Төстэй аялалууд