Аяллын товч мэдээлэл:
Хүйсийн Найман Нуур” нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.
Та бүхэн бидэнтэй хамт аялсанаар “Хүйсийн найман нуур”-ын үзэсгэлэнтэй байгаль, түүх дурсгал, сарлагийн үхэр эдлэх нүүдэл-ийн соёлыг нэг дор үзэхээс гадна Хүйсийн 8 нуурын байгалийн сайхан орчинд голын боргио, шувууд-ийн ганганаа, аниргүйг сонсож тархи оюунаа амраах зэрэг гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.
“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, гол ус ихтэй бөгөөд машин явхад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морьтой эсвэл явганаар аялах боломжтой.
Бид номхон морьд, зөөлөн эмээл, тохилог гэр, тав тухтай майхан, мэргэжлийн тогоочийн амт, чанартай, органик шинэ халуун хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ аяллын явцад ямар нэг асуудалгүй өндөр хариуцлагатай аяллыг зохион байгуулж үйлчлэх болно.
Та өөрийн унаатайгаа манай бааз дээр очоод цааш морьтой эсвэл явганаар”Хүйсийн 8 нуур”-ын байгалийн сайхаар 2-3 өдөр аялах боломжтой.
Энэ тохиолдолд бид доорх хөтөлбөрийн дагуу аяллыг зохион байгуулна.
Аялал: 2шөнө/3өдөр
Аяллын зураг
Аяллын өдөр өдрийн хөтөлбөр

Өглөө цайны дараа морьдоо унан, газарчин хөтөч нарын хамт сарлагт ачаа тээшээ ачаад “Ширээт нуур”-ийн зүг хөдөлнө. Аяллын замд “Хүйсийн 8 нуур”- ийн эхний нуур “Ширээт нуур”-ийн үзэсгэлэн төгс харагдах “Ширээт”-ийн даваан дээр үдийн зоог бариад аялал цааш явж “Ширээт нуур”-ийн байгалийн сайхнаар аялсаар “Түшээ”–гийн даваан дээр гарч “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийгээд “Хүйсийн 8 нуур”- ийн эхний нуур “Ширээт нуур”-ийн хойд эрэгт “Найман нуур” майхан отогт хүрч майханд хононо. Энэ өдөр мориор 15 км 5-6 цаг аялна.
Энэ өдрийн гайхамшиг: Д.Т.Д 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн Ширээтийн давааг давах, Сарлагийн үхэр эдлэх уламжлалт нүүдлийн зан, соёлоо танин мэдэх, “Түшээ”–гийн даваан дээр гарч үзэсгэлэн төгс харагдах “Мухар нуур”-ийн байгалийн үзэсгэлэнтэй хослуулсан Фото зураг, Видео бичлэг хийж насан туршийн дурсамж бүтээв…
Өглөө цайны дараа аялал эхэлж “Хүйсийн Найман нуур”-ийн хөндийгөөр аялна.
Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Дөрөө, Баян-уул Хүйс нууруудыг үзээд Найман нуур майхан отог-2т ирж үдийн зоог бариад аялагчид буцах замаар Ширээт нуурын эрэгтээ майхан отог-1т ирж амарна. Энэ өдөр 15км 3-4 цаг аялна. /Өглөө, өдөр, орой 3 хоолтой/
Энэ өдрийн гайхамшиг: Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх 8 нуур оршдог. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутгаар аяллаа.
Өглөө цайны дараа аялал эхэлж Ширээт нуур-ын хөвөө “Ганц морин жим”-ээр аялж “Ширээт“-ийн давааг давж өдрийн хоолны үеэр “Найман нуур” эко баазад ирж үдийн хоол идээд “Хүйсийн 8 нуур”-ийн аяллаа дуусгаад дараагийн хөтөлбөрийн дагуу аялагчид хөдөлнө…
Энэ өдрийн гайхамшиг: Номхон морьд, тохилог зөөлөн ор гэр, амт чанартай органик хоол гэх зэрэг хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн “Хүйсийн Найман Нуур”-ийн гайхамшигт сайхан аяллыг зохион байгуулж үйлчилсэн үйлчилгээний багынхандаа баярлалаа баяртай гэж хэлэх…
Аяллын хугацаа
Аяллын баг
Үнэ
Тээвэр
Захиалах
8+ аялагч
680.000₮
Морь & Сарлаг
Хүүхэд
Насны ангилал:
8+нас
6-7 нас
0-5 нас
680.000₮
-30%
- 50%
Хүйсийн найман нуур

