Аяллын товч мэдээлэл:
Та манай аялалд нэгдсэнээр Бар жилийн шинийн 8-ний бэлэгт сайн өдөр Монгол эрчүүдийн цог хийморийг сэргээгч домогт “Шилийн богд”-ын оргил дээрээс нар мандахыг харж, сүслэн залбирч, тэр жилийн-хаа ажил үйлс, эрүүл мэнд, ач буянаа даатган уул овооны өргөл ёслол үйлдхын зэрэгцээ Дарьгангын их тал нутгийн Талын агуй, Торой Бандийн хөшөө, Алтан овоо зэрэг түүх, дурсгал, домогт газруудыг бүгдийг нэг дор үзэх гайхамшигтай сайхан аяллын мэдрэх болно.
Мөн Монгол, Хятадын хиллэж буй хилийн зогоо-нийг Шилийн богд-ын оргил дээрээс харна.
Дарьгангын их талд 200 орчим эртний унтарсан галт уул байдгаас хамгийн өндөр нь Шилийн Богд хайрхан бөгөөд хааш хаашаа 60-аад км-ыг харж болох ба Зотол хан, Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэх мэт үзэсгэлэнтэй унтарсан галт уулсыг харах болно.
Дарьганга нутаг бол зүүн Монголын нэгэн ястан. Дарь овоо, Ганга нуур 2-ын нийлбэрээс Дарьганга хэмээх нэртэй болж.
Дарьгангын ард иргэдийг Манж Чин Улс 1697 онд Зүүнгарын Галдан хааны цэргийг ялж, Халхыг эзлэсний дараа Манжийн эзэн хаанд Монгол ноёдын барьсан мал сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан байгуулсан байна.
Олноо Өргөгдсөн Монгол улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ.
Дарьгангын тал нутаг нь олон галт уулын дэлбэрэлтээс цацагдсан хүрмэн чулуу ихтэй тул бид тус нутгийн замд тохирсон туулах чадвар сайн авто машин, тохилог дулаан гэр, амт, чанартай, органик шинэ хоол, хүнсээр үйлчлэх бөгөөд өдөр аяллын явцад 2 цаг тутамд халуун цай, кофе балгах мөн шөнө 2 цаг тутамд гэрт гал түлэх гэх мэт аль болох тав тухтай өвлийн аяллыг зохион байгуулах болно.
Аялал: 2024.02.16-18. /2шөнө 3 өдөр/
Зуны аяллын дурсамж зургууд
Аяллын хөтөлбөр
- Өглөө 05:00 цагт аялал эхэлнэ.
- Аяллын замд хуучнаар Өндөрхаан буюу Хэнтий аймгийн төв Чингис хотод түр саатаж өдрийн хоол идээд аялал цааш үргэлжилнэ.
- Мөнххаан сумын төвөөр дайран эмээлтэй морио үүрээд явж буй Даншгийн их аварга Буянтоо буюу Буянтогтох аваргын хөшөө болон Чингис хааны отгон хүү Тулуйн ууган хүү Мөнх хааны эзэмшил харьяа нутгийн түүх, дурсгалыг сонсож, судлаад аялал цааш хөдөлнө.
- Баруун-Урт хот дайран оройн зоог бариад цааш 170км яваад домогт Шилийн богдын хормойд алдарт Талын агуй орчим жуулчны баазад гэрт хононо.
(өдөр, оройн хоолийг аялагчид өөрсдөө)
- Үүрийн 05:00 цагаас тал нутгийн их хайрхан Шилийн Богдын оргил дээр гарч нар мандахыг харж хүслээ шивнэн уул овоонд өргөл өргөж ёслол үйлдэнэ.
- Мөн Монгол улс хятад улстай хиллэж буй хилийн зогоо-нийг эндээс харна.
- Талын агуйг үзнэ. тэгш тал дунд орших агуйн ам босоо хүн багтахгүй бөхийж орж гардаг дотороо 3 тасалгаатай Монголд хамгийн том Дэлхийд ганц үзэсгэлэнт агуй юм. Дээр үед нутгийн анчид, гөрөөчид зуны халуунд авласан ав аа Талын агуйд хийж хөлдөөж хадгалдаг байжээ.
- Алтан овоо очих замд Торой Бандийн хөшөөг үзнэ. Торой Банди буюу Нанзад нь 1834-1904 онд амьдарч байсан Дарьганга талын нутгийн шилийн сайн эр байсан юм.
- Алтан овоо орчим Дарьганга сумын төвд гэр буудалд хононо. (Өглөө, өдөр, орой 3 хоолтой) +4 дахь хоолийг аялагчид өөрсдөө
- Өглөө цайны дараа аялал эхэлнэ.
- Алтан Овооны оргилд гарч уул овоонд өргөл өргөх ёс үйлдэнэ.
- Алтан-Овоо нь Дарьгангийн 200 орчим унтарсан галт уулсын нэг бөгөөд Сүхбаатар аймгийн урд 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг үнэхээрийн үзэсгэлэнтэй унтарсан галт уул юм.
- Уулыг XVII зууны үеэс нутгийнхан шүтэн ирсэн ба 1913 онд Богд хаан зарлиг өргөн олныг хамарсан төрийн их тахилгатай уулын нэг болгожээ.
- Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л оргил дээр нь гарч сүслэн залбирч идээ будаа өргөж арц, хүж асаадаг ба эмэгтэйчүүд хормой бэлээр нь нар зөв тойрон горойлж хүслээ шивнэж сүслэн залбирдаг юм.
- Алтан-Овооны оргил дээрээс Ганга нуур, Зэгэст нуур, Дуут нуур гэх мэт 7 нуурыг харах боломжтой.
- Дараа нь Баруун урт хот руу хөдөлнө. Аяллын замд Дарьгангийн тал нутгийн малчин айлд зочилж нутгийн ёс, заншилтай танилцана мөн зээрийн сүрэг болон Сүхбаатар аймгийн алдарт хурдан хүлгүүдын гоёмсог хийцтэй адуун сүрэгтэй таарна.
- 01-02 :00 цагийн үед Улаанбаатар хотод ирж аялал дуусна. (Өглөөний цай хоолтой) өдөр, оройн хоолийг аялагчид өөрсдөө.
Шилийн богд - Алтан овоо
Аялалд гарах огноо
Аяллын баг
Үнэ
Тээвэр
2023.02.27-01
3-4 Аялагч
5-9 Аялагч
10-16 Аялагч
590.000₮
390.000₮
390.000₮
Jeep
УАЗ: Фургон
УАЗ: Фургон

