Талын түмэн адуу нь Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улирал уртасгах, Монголчууд эртнээс адуугаа дээдэлж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах мөн залуу хойч үедээ өвлүүлэх, таниулах зорилгоор “Мөнх Харилцаа ” ТББ жил бүрийн намар 11-р сард Хэнтий аймгийн Бат-норов суманд зохион байгуулдаг. Арга хэмжээний үеэр удамт монгол хүүхдийн морьтон парад, сайхан морьтон хос, эмнэг булгиулах, шургуу уураглах, морин поло, залуусын адууны зүс таних, богино зайны морьдын уралдаан, амьд өгөөштэй тайга нохойн уралдаан , тайга нохойн хийц зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна адуучин хүүхдүүдын урлагийн тоглолт, адуучин залуусын соёлын төвын цэнгээнт бүжиг гэх мэт арга хэмжээнүүд зохион байгуулдаг.

