Эсгий урлалын фестивал

Дэлхийн соёлын өв Орхоны Хөндийд жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Элгий урлалын фестивалыг зохион байгуулдаг ба Уг арга хэмжээ нь Монгол Улсын брэнд эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарыг дэмжих, нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус фестивалын гол онцлог нь жуулчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхтэй байлгах үүднээс тухайн өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчдыг өөрсдийн сонирхлоор хамтарч оролцох, өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүдийг хийх боломжийг олгодог бөгөөд арга хэмжээний хүрээнд эсгий хийх, хонь хяргах, эсгий ширмэл хийх, утас ээрэх, эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлахаас гадна бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдгаараа онцлог юм.

Эсгий урлалын фестивалын аялал

Ice Festival -2022

Сүүлийн үед  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй “ice climbing” буюу мөсөнд авирах спорт нь  Монголдоо шинэлэг зүйл юм. Тиймдээ ч Монголын уулын спорт сонирхогчдоос  анх санаачлан байгалийн мөсөнд авирах тэмцээнийг жил бүрийн 12-р сард Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирдаг юм.  Уг арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод хүрээнд төр, хувийн байгууллагууд оролцосон өргөн хүрээтэй тэмцээн уралдаан болдог.

Ice Festival & Найман Нуурын аялал

Талын түмэн адуу-2022

Талын түмэн адуу нь Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улирал уртасгах, Монголчууд эртнээс адуугаа  дээдэлж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах мөн  залуу хойч үедээ өвлүүлэх,  таниулах  зорилгоор “Мөнх Харилцаа ” ТББ жил бүрийн намар 11-р сард Хэнтий аймгийн Бат-норов суманд зохион байгуулдаг.  Арга хэмжээний үеэр удамт монгол хүүхдийн морьтон парад,  сайхан морьтон хос, эмнэг булгиулах, шургуу уураглах, морин поло,  залуусын адууны зүс таних, богино зайны морьдын уралдаан, амьд өгөөштэй тайга нохойн уралдаан , тайга нохойн хийц  зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна адуучин хүүхдүүдын  урлагийн тоглолт, адуучин залуусын соёлын төвын цэнгээнт бүжиг гэх мэт арга хэмжээнүүд  зохион байгуулдаг.

Талын түмэн адууны аялал

Уламжлалт хурим найр

Уламжлал хурим найрын нь нүүдлийн соёлыг  гадаад, дотоодын жуулчдад сурталчилах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улирал  уртасгах  мөн  мартагдаад буй үндэсний уламжлалт зан заншилаа залуу хойч үедээ сэргээн танин мэдүүлэх  зорилгоор “Сиел Вояж”  ХХК  Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг  Шурагийн хөндийд  жил бүрийн намар 10 сард “Уламжлалт Хурим, Найр” Фестивал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг фестивал нь “Халх” ёс заншилаар хуримлах ёслол  хийх бөгөөд шинээр гал голомтоо үүсгэж буй залуучуудад  тодорхой хэмжээний дэмжлэг болохуйц агра хэмжээ болох нь онцлог юм.

Сарлагийн наадам

Сарлагийн наадам нь Сарлаг үхрийг өсгөн хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох,  эдэлж хэрэглэж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах зорилгоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгууд жил бүрийн  7,8 сард “Сарлагийн фестивал” арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Өвөрхангай аймаг Бат-өзлий сумын нутагт “Улаанцутгалан”-гийн ойролцоо “Өндөр Хясаа” хэмээх газар 7-р сарын 23нд зохион байгуулах бөгөөд Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Сарлагийн баярын аялал